“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, форум 2023 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас гадна Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Чех Улсын 70 гаруй эрдэмтэн судлаач оролцож, судалгаа шинжилгээний үр дүн, бүтээл туурвилын ололт амжилтыг танилцуулах, хэлэлцүүлэхээр чуулж байгаа нь Монголын уран зохиол судлалын хөгжлийг нэг шат ахиулахаас гадна монголын уран зохиол судлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
“Монголын уран зохиолын харилцаа холбоо: Уламжлал, өнөө үе” сэдвийн хүрээнд:
1. Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжинашийн эснэсний 185 жилийн ойд зориулсан хурал
2. Японы Монгол уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал
3. “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форумыг зохион байгуулах юм.
Болох газар: МУИС хичээлийн I байр, Эрдмийн танхим