Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, натурын гүүрний хажууд баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх асуудлаар мэдээлэлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хүн амь үрэгдсэн тохиолдлыг нуун дарагдуулсан асуудал огт байхгүй. Мөн Нийслэлийн засаг даргын захирамж гарч Нийслэлийн нөөц хөрөнгөөс амь үрэгдсэн эдгээр дөрвөн иргэний ар гэрт орон сууц өгөх шийдвэр гарсан. Хэнтий аймгаас ирсэн буюу хоёр иргэн нас барсан харамсалтай үйл явдал тохиосон ар гэрт эхний орон сууцыг хүлээлгэн өгсөн.
Харин үлдсэн хоёр ар гэрт орон сууцыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.
Гэхдээ бичиг баримтын асуудал, хувь хүний нууцтай холбоотой сайтар нягтлах зүйл байгаа учир хараахан хүлээлгэж өгөөгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)