Дундговь аймгийн Их газрын чулуунд 3000 уртын дууч оччихсон шуранхай хадаав. “Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам наймдугаар сарын 11-12-ны өдөр болж өндөрлөлөө. Тус наадамд 50 мянган орчим зочид, жуулчид цуглажээ.
"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын үеэр "Эрт урьдын цагт", "Нарны хүүхдүүд" зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт зэрэг болжээ.