Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй. Иймд уншигч та бүхэнд Монгол Улсад ирж буй жуулчид болон, аялал жуулчлалын салбарын эргэн тойрон дахь мэдээллийг хүргэж байна.
2023 он гарсаар наймдугаар сарын 11-ний байдлаар 379,564 жуулчин хүлээн авчээ.
Жуулчдыг улс орноор ангилан үзвэл ОХУ, БНСУ, БНХАУ-ын иргэд манай улсад ирж буй жуулчдын тоог тэргүүлж байна.
- ОХУ-аас нийт жуулчдын 40,12 хувь буюу 152,300 жуулчин
- БНСУ-аас нийт жуулчдын 20,31 хувь буюу 77,084 жуулчин
- БНХАУ-аас нийт жуулчдын 16,83 хувь буюу 63,874 жуулчин
- Казакстан улсаас нийт жуулчдын 3,83хувь буюу 14,520 жуулчин
- Бусад
Нийт жуулчны 176,052 буюу 46.4 хувь нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаар, 64,452 жуулчин буюу 17 хувь Алтанбулаг боомтоор, 46,407 жуулчин Боршоо боомтоор тус тус орж ирсэн байна.
Тэгвэл манай улс он гарсаар аялал жуулчлалын салбараас ямар хэмжээний орлого олсон бэ?
Одоогийн байдлаар аялал жуулчлалаас 800 орчим сая ам.долларын орлого эдийн засагт оржээ. Энэ талаар БОАЖЯ мэдээллэсэн билээ.
Мөн албаны өгсөн мэдээллээр зөвхөн зуны дулаан улиралд бус өвлийн аялал жуулчлалыГ Монгол Улсдаа хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)