Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар өнөөдрийн 18:00 цагт дуусна. Одоогийн байдлаар шалгалтад 3000 гаруй шалгуулагч бүртгүүлжээ. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Түүнчлэн орон нутгийн шалгуулагч шалгалтаа хаана өгөхөө сонгох боломжтой төдийгүй заавал нийслэлд ирж шалгалт өгөх шаардлагагүй, өөрийн харьяа аймаг, сумандаа өгч болох юм.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.