Азийн Моделийн Холбооны Хятад дахь салбар , Торгоны замын загварын долоо хоногийн холбоо хамтран Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээн болох “Asian Children Film & Television Model тэмцээн БНХАУ-ын Шиань хотод 2023 оны долдугаар сарын 29-31-ны хооронд болж өндөрлөлөө.
Тэмцээнд олон улсын 30 гаруй агентлагийн 300 хүүхэд нас, насны ангилалд өрсөлдсөн юм. Монгол Улсаас 4-14 насны нийт 12 хүүхдүүд амжилттай оролцож, багийн төрөлд “Алтан шагналын эзэд” болж, эх орныхоо нэрийг өндөрт гаргалаа.
Тухайлбал,
- 4 настай Б.Наранбаяр “Балчир насны модель” 3-р байр,
- 5 настай Э.Анхилуун “Фото Модель” 3-р байр
- 6 настай Э.Амингоо “Television Model” Дэд байр
- 7 настай Ж. Мөнхжин “Алтан цом”
- 8 настай Б.Номин-Эрдэнэ “Мөнгөн цом”
- 9 настай М.Анунгоо “Шилдэг Имиж бүрдүүлэлт” 3-р байр
- 9 настай Т.Ариунзул “Шилдэг хувцаслалт” Дэд байр
- 9 настай Ч.Мөнхнаран “Тelevision Model” 3-р байр
- 10 настай Б.Мишээл “Мөнгөн цом”
- 13 настай А.Үржин “Хүрэл цом”
- 13 настай Х.Номин-Эрдэнэ “ Өсвөр насны Шилдэг Моделийн Дэд байр”
- 14 настай М.Эрхсаран “Шилдэг хувцаслалт” 3-р байранд тус, тус орж, багийн төрөлд хамгийн том шагнал болох “Алтан шагналын” эзэд болсон юм.