Эцэг эхээсээ хол өсөн торниж буй бяцхан үрсийн хүсэл, үр хүүхдийнхээ төлөө алс хол ажиллаж хөдөлмөрлөж буй ээж, аавуудын мөрөөсөл болсон хүлээхийн гуниг тайлж, учралын баяр мэдрүүлдэг “УЧРАЛЫН БАЯР - 5” зорилтот төсөл эхлэхэд бэлэн боллоо.
МУ-ын 197.0 мянган иргэн гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч байна. Үүнээс БНСУ-д 50.8 мянган иргэн аж төрж байна. Тэдний дийлэнх нь үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө алс хол аж төрж байна.
“УЧРАЛЫН БАЯР” төсөл нь 2017, 2018, 2019, 2022 онуудад амжилттай хэрэгжиж 55 хүүхдийг хамруулж, БНСУ-д зочлон, урт хугацаагаар ажиллаж, үр хүүхдээ санан бэтгэрч суугаа иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж, бие биесээ санасан сэтгэлийг тайтгаруулдаг, аз жаргал дүүрэн аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулсаар ирсэн билээ.
ТӨСЛИЙН УДИРДАМЖ:
УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Ням-Осорын Учрал
Ерөнхий зохион байгуулагч: “САЙН УЧРАЛ” САН
Дэмжигч байгууллага: “BEPA” “AIR BUSAN”
Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага:
• Монгол улсад оршин суугаа 8-15 насны хүүхэд,
• Эцэг /эх/ нь БНСУ-д 3 ба түүнээс дээш жил оршин сууж буй Монгол Улсын иргэн
• “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссэ бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан байх, Эссэ-г (uchraliinbayar5@gmail.com) цахим шууданд болон Төрийн ордны баруун хаалганы шуудангийн хайрцагт 09-р сарын 12-г дуустал хүлээн авна.
Төсөлд хамрагдах болзлыг хангасан хүүхдүүдийг БНСУ-д 5 өдөр, 4 шөнийн хөтөлбөрт үнэ төлбөргүй аялуулж, ээж аавтай нь уулзуулан "Учралын баяр" нэвтрүүлэгт оролцуулна.
Холбогдох утас: 88955888, 9910-3427