2022 он гарснаас хойш нийслэлд 671 нэгж талбар газар чөлөөлжээ. Энэ нь ойрын 10 жилд байгаагүй үзүүлэлт. Учир нь Улаанбаатар хот жилд 100 хүрэхгүй нэгж талбар чөлөөлдөг байсан. Мөн аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтарч ажиллаж байгаа тохиолдол олон байгааг албаныхан дурдаж байв.
Гэвч мөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хэд дахин өндөр үнэлгээ хэлж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулах нь бий.
Иймээс иргэдэд хандаж бүтээн байгуулалтын газар чөлөөлтөд хамтран ажиллаж, уян хатан хандахыг хүссэн юм. Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй 13 байршлын замын ажил 2023 онд 70 хувьтай хэрэгжиж, 2024 онд бүрэн дуусах аж.