Түгжрэлийг бууруулах чиглэлд дараах цогц ажлыг хийж байна.
- RFID технологи буюу Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээг нийслэлд суурилуулж эхэллээ. Ингэснээр жолооч авто замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцож байгааг хянах боломжтой болно. Энэ ажлыг бүрэн дуусгана.
- Авто замын сүлжээгээ жолооч өөрөө хараад ачаалал багатай хэсгээрээ зорчих боломжтой.
- Замын хөдөлгөөний танхайралтай тэмцэнэ.
- 4 байршилд төлөвлөсөн гүүрэн байгууламжуудыг бүрэн ашиглалтад оруулна.
- 11 замын байгууламжийн ажлыг гүйцэтгэхээс 7-г нь бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийнэ.
- Нийтийн тээвэр 1-р эгнээгээр зорчих 6 байршлыг тогтоож хаалт хашлагуудыг хийж хэрэгжүүлнэ.
- Томоохон зах, худалдааны төвүүд дээр зарим арга хэмжээг авна.
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлд Нийслэлийн боловсролын газар дээр лицей сургуулиудын салбарыг байршуулах ажил өрнүүлж эхэлсэн. Тодруулбал, лицей сургуулиудын салбарыг захын хорооллууд руу байршуулах чиглэлд ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо