Авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэх ажил хийж байгаа. Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой.
Хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 34 нэгж талбар үлдээд байна. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг хэллээ.