“Холидэй Инн” зочид буудалд
09:00 цагт “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2023” (EST-2023) олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, хуурайшилт, үер, далайн хар салхи, ган, зуд, усны нөөцийн хомсдол, цөлжилт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдох давтамж нэмэгдэж, хүний амьдрах аюулгүй орчин, эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хохирол учруулж байна. Энэ асуудлаар ОХУ, БНХАУ, Япон, Норвеги, Канад, Герман, Солонгос зэрэг 10 гаруй орон болон Монголын 200 гаруй эрдэмтэд хэлэлцэнэ.
Төрийн ордны Их танхимд
10:00 цагт Монголч эрдэмтдийн 12 дугаар их хурлын нээлтэд ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлнэ.
Хангарди ордонд
11:00 цагт Ардчилсан Нам (АН)-ын 4/11 мэдээллийн цаг болно. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах албан шаардлагыг хүргүүлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Ногдол ашгаа авахын тулд Монгол улсын ерөнхийлөгчөөс дэмжлэг хүснэ сэдвээр Ард түмний төлөөллөөс мэдээлэл хийнэ.
11:30 цагт Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос Авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ноцтой асуудлаар мэдээлэл хийнэ.