Иргэн Х.Бээжин "Хархорин хот босох уу, балгас болох уу" сэдвээр хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийв.
Тэрбээр, "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Хархорин хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ шийдвэр бол түүхэн, баярлууштай, дэмжмээр шийдвэр байсан. Бидний амьдран буй нийслэлд эрүүл аюулгүй байх тун хэцүү болсон. Утаа униар, түгжрэл, үер гээд л. Магадгүй, газар хөдөлбөл илүү том хохирол амсаж мэднэ. Тиймээс маш шуурхай Хархорин хотоо босгоход нэгдэх хэрэгтэй. Энэ шийдвэрийн дагуу Хархорин хотын бүтээн байгуулалтын захиргаа байгуулагдсан байна лээ. Энэ захиргаа гурван сараас хойш зүгээр суугаагүй. Чамлахааргүй ажлуудыг хийсэн байдаг юм байна. Хотын төлөвлөлтийг хийсэн байна, газар орноо судалсан байна. Түүх соёлоо судалж, байршлаа тогтоосон байна.
Гэсэн ч алдаа гаргасан байж магадгүй гэж харж байна. Мэдээж, бид хот байгуулж үзээгүй хүмүүс.
-Гадаад дотоодын архитектуруудыг оролцуулаагүй
-Зурагнаас харахад хэт төвлөрсөн, шавсан байдалтай хот төлөвлөлт харагдаж байна.
-Орчин үеийн шинэлэг загварууд харагдахгүй байна.
Энэ төлөвлөлт дээр хотын төвөөрөө гол урссан байдлыг та нар харж байгаа байх. Энэ зөв үү, буруу юу. Усны инженерүүдийг оролцуулсан юм уу, үгүй юу. Дэлхий нийтээрээ үер усны аюултай тулгарч байгаа энэ цаг үед хотын төвөөр гол урсаж байх нь зөв үү.
-Хот төлөвлөлтөд ил тод байдал ерөөсөө алга, олон нийтэд мэдээлэхгүй юм. Өнгөрсөн сарын 30-нд Хархорин суманд танилцуулга хийсэн. Танилцуулга хийхэд хаалттай, олон нийтийн оролцоо байгаагүй. Хэдэн гадаадууд, хэдэн дарга нар сууж байлаа. Яагаад хаалттай хийж байгаа юм. Хийж байгаа ажлаа танилцуул гэж Хархорин хотын бүтээн байгуулалтын захиргаанд хүсэлт тавьсан. Хаалттай зүйлийн цаана ямар нэгэн харуулж болохгүй зүйл байна гэж хардаж байна. Хардах эрхтэй.
Ингээд хотоо байгуулахад мөнгө хэрэгтэй. Монгол улс мөнгөтэй байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирж байна.
-Хот төлөвлөлтийн нарийвчилсан зургийг гаргуулах гэсэн чинь мөнгө байдаггүй гэж холбогдох хүн хэлсэн. 23 тэрбум төгрөг хэрэгтэй ч 8 тэрбум төгрөгийг баталжээ. Үүнээс хот байгуулах мөнгөгүй юм болов уу гэсэн ойлголт авсан. Гэхдээ мөнгийг бол олж болно. Мөнгө босгох ажлыг бүгд л ЗГ гэхгүйгээр эрэлхийлэх хэрэгтэй. Мөнгө хай хэрэгтэй, улс мөнгөгүй юм шиг байна.
-Уул уурхайн хаягдал дээрээс нүүрснээс, алтнаас үнэтэй бүтээгдэхүүн гаргаж авах боломж, технологи бий. Эрдэмтэд ч байгаа. Манай багтай уулзаач гэж Ерөнхий сайдад хэлмээр байна.
-Бонд групп гэж бий. Арабд үйл ажиллагаа явуулдаг компани. Ерөнхийлөгчийн ордноос эхлээд олон бүтээн байгуулалтыг хийсэн байдаг. Хот байгуулах асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орчихсон. Уулзахыг, хөрөнгө оруулалт хийхийг хүссэн захидлыг тус компаниас У.Хүрэлсүхэд ирүүлсэн. Би энэ группын итгэмжилсэн төлөөлөгч байгаа юм. Хариу нь долдугаар сарын 7-нд гарсан. Ц.Даваасүрэн сайдад хаяглаж, хариуцуулсан байсан. Наадмын маргааш сайдтай уулзсан. Зургаан минут яриа үргэлжилж, "манай доод албан тушаалтнууд хариу өгчих байх" гэсэн. "Би төрийн сайд хүн учраас компанитай уулзахгүй" гэсэн шалтгаан хэлж байсан. Тус группынхан толгой сэгсэрсэн.
Манайд ухъя гэсэн хөрөнгө оруулагч орж ирж байснаас биш бүтээн байгуулаад, хот бариад өгье гэсэн хөрөнгө оруулагч орж ирж байсан уу. Харамсалтай.
Хувь иргэний зүгээс энэ ажлыг явахгүй нь гэж харж байна. Ийм сайдтай энэ ажил урагшилах уу. Хархорин хот босох уу, балгас болох уу гэдгийг эхнээс нь ажиглаарай. Бид хот барьж үзээгүй учраас туршлага судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол алдаа гаргаж, дутуу хагас юм хийж магадгүй шүү дээ. Ц.Даваасүрэн сайд уулзахгүй гэдэг нь хөөгөөд явуулсантай адилхан.
Иймэрхүү сайд бол саад тотгор болж байна. Сайд биш ажлын садаа. Бид яаралтай Хархорин хотоо босгомоор байна. Өргөдлөө өгөөд, зайлаач ээ гэж хэлмээр байна.
Ерөнхийлөгчид дахин албан бичиг хүлээлгэн өгнө. Бид дэлхий нийтэд шившгээ тарих гэж байна шүү. Эхнээс нь хяналтаа тавихгүй бол гологдож байна. Эцсийн эцэст ард түмэн шийднэ. Дараа нь Улаанбаатар хот шиг болчихвол харамсаад барахгүй зүйл болно" гэв.
Сэтгэгдэл (6)