Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар 201,235 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь зургаадугаар сартай харьцуулахад 24.7 хувиар буурсан үзүүлэлт.
Нийт зөрчлийн хэргийн 63.5 хувь нь нийслэлд, 36.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 79.8 хувь нь эрэгтэй, 20.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.8 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн долдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг зургаадугаар сартай харьцуулахад:
- Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 63.1 хувь
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 53.8 хувь
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 43.2 хувь
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 23.4 хувь
- Татварын хууль зөрчих зөрчил 12 хувь
- Гаалийн тухай хууль зөрчих зөрчил найман хувиар тус тус буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.