Манай улсад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн наймдугаар сарын 08-ыг хүртэл 513,712 жуулчин иржээ. Үүнээс хамгийн их буюу 149 мянган жуулчин ОХУ-аас ирсэн бол түүний дараа БНСУ, БНХАУ Казахстан зэрэг улсаас жуулчид Монголыг зорин иржээ.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд 2023 онд нийт 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй юм.