2023 оны зуны нислэгийн хувиараар нийт авиа компаниуд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 36-46 удаагийн, Бусаны чиглэлд 6-7 удаагийн нислэг үйлдэж, 500 мянган суудлын нийлүүлэлт хийжээ.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Аэро Монголиа” ХХК УБ - СӨҮЛ - УБ-ын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн нээлтийн арга хэмжээнд Монгол орны дөрвөн улирлын аялал жуулчлалын онцлог, байгалийн тогтоц, соёлын хэлхээг илэрхийлсэн “ДӨРВӨН УЛИРАЛ” тоглолтыг толилууллаа.
“Аэро Монголиа” ХХК одоогийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны улсуудад үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон Улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. 2023 оны 8 дугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж байна.Монгол Улсад ирж буй БНСУ-ын жуулчдын тоо өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа ба хамгийн их жуулчин ирж буй орнуудын нэг болж байна.