2020-2022 онд тарваган тархлаар 9 хүн өвчилж, дөрөв нь нас баржээ. Нас баралтын үндсэн шалтгаан нь тарвага агнаж өвчих явцдаа халдвар авсан, мөн мах, дотор эрхтнийг хэрэглэсэн, голомтот нутгаас тулам, мах зөөвөрлөж хэрэглэсэн, эмнэлэгт оройтож хандсантай холбоотой байна. Тарваган тахал өвчин нь үхэлд хүргэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг.