Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх
Жич: Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт өнөөдөр буюу наймдугаар сарын 7-оос эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.