![](http://resource4.sodonsolution.org/24tsag/image/2023/08/07/vvca7gvuof4zea7v/MPA-PHOTO-11-2623.jpg)
ШУА-ийн тархи, сэтгэл судлалын хүрээлэн \ТССХ\-ээс олон улсын "Тархи судлалын долоо хоног"-ийн талаар мэдээлэл өглөө.
Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс "Монгол хүний сэтгэлзүйн онцлог, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах" суурь судалгааны төслийг бэлтгээд, санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн үндэсний хэмжээний суурь асуудал тул хүрээлэн дангаараа хийхгүй, бүх салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийх хэрэгцээ шаардлага байгаа.
Өмнө нь манай улсад "Монгол хүний сэтгэлзүйн онцлог болон зан чанарыг судалсан суурь судалгаа хийгдэж байгаагүй гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн хугацаанд хийсэн хүүхдийн сэтгэлзүйн онцлог ч юм уу, өөр бусад судалгаа, эрдмийн ажлууд их байдаг.
Сүүлийн үед иргэд болон төр засгийн зүгээс ч сэтгэл судлалын шинжлэх ухааныг маш их дэмжиж, залуучууд ойлгож8 энэ чиглэлээр мэргэжлийн хэмжээнд ажиллаж байгаа нь сайн зүйл.
Манай хүрээлэн "Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын сэтгэл зүйн бэлэн байдлыг үнэлэх, үнэлгээний стандартыг тогтоох" ерөнхий зорилгын хүрээнд судалгааг эхлүүлээд байна. Долдугаар сард мэдээллээ цуглуулаад дууссан. Дараагийн шатны судалгааг хийхэд бэлэн болсон байна. Удахгүй, үр дүнгээс нь танилцуулах болно" гэв.
М.Дэвээ