-
2013 оны 3 сарын 28
ОХУ-ын толгой баян Борис Березовскийн цогцост задлан шинжилгээ хийж, хавирга нь хугарсан болохыг тогтоожээ. Өнгөц шарх тогтоогүй ч хавиргыг нь хугалж хүч хэрэглэсэн байна хэмээн холбогдох албаныхан мэдээллээ. Түүнийг мөн дүүжилсэн байж болохыг шинжилгээгээр илрүүлсэн юм.
-
2013 оны 3 сарын 28
Хятадын Засгийн газарт ямар нэг байдлаар хамаатай компаниудын үйлдвэрлэсэн компьютерын систем болон мэдээллийн янз бүрийн технологи худалдаж авахыг АНУ өөрийн хэд хэдэн төрийн байгууллагад хориглов.
-
2013 оны 3 сарын 28
Мадгаскарын ихэнх нутаг царцааны нүүдэлд өртөөд байна. Царцаа ургацыг нь үгүй хийж байгаа нь өлсгөлөн ихтэй байгаа энэ нутагт гамшиг авчирч байна хэмээн “Вашингтон пост” мэдээлжээ.
-
2013 оны 3 сарын 28
Австралийн хүн амын 25 хувиас илүү нь элэгний өвчинтэй байгаа талаар Австралийн элэгний нийгэмлэг мэдээллээ.
-
2013 оны 3 сарын 28
Тайланд эр хааны гэр бүлийг гутаасан дүрс бичлэг худалдсан нь тогтоогдож өнөөдөр ял сонслоо. Тайландын хааны гэр бүлийг гутаан доромжлохыг хориглосон “Лез Мажесте” хуулийг зөрчсөн тул Акачай Хонгкангванд гурван жил, дөрвөн сар шоронд суух болжээ.
-
2013 оны 3 сарын 28
Хутгаар зэвсэглэсэн нэгэн эр Шанхайд хоёр эмэгтэйн аминд хүрч, хэд хэдэн хүнийг хутгалж шархдуулсан хэрэг гарлаа.
-
2013 оны 3 сарын 28
Мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал Сүмогийн холбоогоор дамжуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах хүсэлт илгээжээ.
-
2013 оны 3 сарын 28
ОХУ-ын “Транснефть” компани БНХАУ-д нефть нийлүүлэхдээ Монголын нутгаар дамжуулж магадгүй гэж “Ведмости” мэдээллээ.
-
2013 оны 3 сарын 28
Их Британийн “ВВС” корпорацийн ажилтнууд баасан гарагт том хэмжээний ажил хаялт хийхээр төлөвлөж байна.
-
2013 оны 3 сарын 28
Дэлхийн улс орнуудад хүнсний бүтээгдхүүний үнэ есөн хувиар буурсан тухай Дэлхийн банк өчигдөр мэдээллээ.
-
2013 оны 3 сарын 28
2016 оны зуны олимп болох стадионыг хаахаар болжээ. Бразилийн Рио Де Жанейро хотын дарга Эдуардо Пайс “Энженьян” стадионыг хаах шаардлагатай байгааг өчигдөр мэдээллээ.
-
2013 оны 3 сарын 28
Ромын шинэ хамба Францис тансаг өргөөнд амьдрахаас татгалзаж, Ватиканы ордны зочид буудал дахь энгийн өрөөндөө байхыг илүүд үзжээ.
-
2013 оны 3 сарын 28
Исламын шашны шинэчлэгч хүчин “Талибан” бүлэглэлийн 52 гишүүнийг өчигдөр хөнөөсөн талаар Афганистаны Дотоод хэргийн яам мэдээллээ. Гэнэтийн довтолгоог тус улсын Үндэсний цагдаагийн хүчин, арми, аюулгүйн зөвлөл болон НАТО-оор удирдуулдаг холбооны хүчнийхэн хамтарч үйлдсэн байна. Ажиллагааны үеэр Талибаны 21 гишүүнийг мөн баривчилжээ.
-
2013 оны 3 сарын 28
Хойгийн асуудлаас болж Өмнөд Солонгосоос цэргийн утсан холбоогоо тасалснаа Хойд Солонгос мэдээллээ. Цэргийн утсан холбоо нь Өмнөд Солонгосын ажилчид Хойд Солонгост байрлах Кайсон үйлдвэрлэлийн бүсэд ороход ашиглагддаг аж.
-
2013 оны 3 сарын 28
Хятад, Бразиль улсууд валют солилцох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээгээр хоёр талын төв банк 30 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үндэсний валют солилцох аж.
-
2013 оны 3 сарын 27
БНХАУ-ын дарга Ши Жинпин Африкийн орнуудад айлчилж байгаа. Тэрбээр өчигдөр Танзанийн нийслэл Дар Эс-Саламд албан ёсоор айлчилжээ.
-
2013 оны 3 сарын 27
Японы “Сузуки мотор” корпораци Канад улсад машин худалдаалахаа түр зогсоох шийдвэр гаргажээ.
-
2013 оны 3 сарын 27
Москвад дуурийн бүтээлийг тайзнаа амилуулдаг найруулагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Нано-опера” анхдугаар уралдаан болж байна.
-
2013 оны 3 сарын 27
Орос, Монгол, Хятад улсууд аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлвийг Эрхүүд хэлэлцэхээр болжээ. Өнөөдрөөс 29-ний өдөр хүртэл үргэлжлэх “Байгаль тур” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд энэхүү асуудлыг хэлэлцэх аж.
-
2013 оны 3 сарын 27
Японы Засгийн газар өнөөдөр түүхэндээ хамгийн их хэмжээний түр төсөв баталснаа мэдэгдлээ. Ирэх сарын нэгнээс эхлэх санхүүгийн жилийн эхний 50 хоногт зарцуулах төсвийг 139.5 тэрбум ам.доллараар баталжээ.