-
2013 оны 5 сарын 17
Өчигдөр БНХАУ-ын Юннан аймгийн Кунмин дүүргийн олон зуун оршин суугч төрийн шийдвэрийг эсэргүүцэн жагссан талаар “Telegraph” мэдээлжээ.
-
2013 оны 5 сарын 17
АНУ-ын Айдахо муж улсын Бойсе хотын амьтны хүрээлэнд нэгэн эрэгтэй дайран орж, дотор нь байсан Патас сармагчинг үхтэл нь зодсон хачирхалтай хэрэг өнгөрсөн 11 дүгээр сард болсон аж. Тэгвэл сармагчинг үхэхэд хүргэсэн 22 настай Майкл Уаткинс гэх эрэгтэйд өчигдөр нэг жилийн хорих ял оноосон байна.
-
2013 оны 5 сарын 17
Халуун орны Махасен хар шуурга Бангладешийн эргийг нураах шахсаны дараа хойд зүгт чиглэн алга болжээ. Хэдийгээр Бангладешийн далайн эргийн оршин суугчид цаг агаарын сэрэмжлүүлгийн ачаар хар шуурганд сайтар бэлдсэн ч 12 хүн амиа алдсан байна.
-
2013 оны 5 сарын 17
Японы эдийн засаг 3.5 хувиар өсчээ. Энэ нь тус улсын Засгийн газар барилга байгууламжийн санхүүжилтээ сайжруулж, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг сайтар хангаж өгсөнтэй холбоотой хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна.
-
2013 оны 5 сарын 17
АНУ-ын Нью-Йорк хотын “Papa John”-ийн пицца хүргэлтийн үйлчилгээ хар тамхины хэрэгт холбогджээ.
-
2013 оны 5 сарын 17
Ираны үндсэн хуулийн байгууллага тус улсын эмэгтэйчүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Тус улсын Журам сахиулах зөвлөлийн гишүүн Мохаммад Ядзи өчигдөр үндсэн хуулинд эмэгтэйчүүдийн сонгуульд нэр дэвших оролцоог хассан хээмэн мэдэгджээ.
-
2013 оны 5 сарын 17
Хятадын цагдаа нар орон нутгийн нислэгийн үеэр бөмбөг дэлбэлнэ хэмэн заналхийлж, агаарын тээврийн гурван компаний нийслэгийг хойшлуулахад хүргэсэн этгээдийг баривчилжээ.
-
2013 оны 5 сарын 17
Өнгөрсөн сард АНУ-ын Бостон хотод болсон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Жохар Царнеав нуугдаж байсан завин дотроо захиас бичиж үлдээсэн байжээ. Түүнийг халдлагын дараа цагдаа нараас зугтан хорогдож байсан дотроо балаар үг бичиж үлдээсэн гэж ”CBS News” мэдээлсэн байна.
-
2013 оны 5 сарын 15
ОХУ болон АНУ нь Сирийн асуудлаар сайд нарын олон улсын бага хурлыг Женев хотноо зохион явуулах гэж байна.
-
2013 оны 5 сарын 15
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Нью Орлеанс хотод Ээжүүдийн өдрийн парадын үеэр буутай этгээдүүд гал нээж 19 хүнийг шархдуулсан билээ. Цагдаа нар уг хэрэгт гурван хүнийг сэжиглэж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл сэжигтнүүдийн нэгийнх нь зураг, мэдээллийг олон нийтэд цацжээ.
-
2013 оны 5 сарын 15
Британий сургуулийн найман настай охин Энэтхэгийн эмнэлэгт эмгэнэлтэйгээр амиа алдсан талаар эцэг эх нь мэдээлжээ. Тэд охиных нь эд эрхтэнг авахын тулд эмч санаатайгаар амьсгалыг нь тасалдуулсан хэмээн үзэж байна.
-
2013 оны 5 сарын 15
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн шадар туслах олон нийтэд зарлалгүйгээр Хойд Солонгост айлчилжээ. Сарын өмнө Хойд Солонгосоос дайны заналхийлал авсан Японы Ерөнхий сайдын туслах “нууцаар” айлчилж буй нарийн зорилгыг олон улс чих тавин чагнаж байна.
-
2013 оны 5 сарын 15
БНХАУ-ын “Чайна Истерн Эйрлайнс” болон өөр хоёр агаарын тээврийн компанид өнөөдөр орон нутгийн нислэгийн үеэр бөмбөг дэлбэлнэ гэсэн заналхийлэл иржээ. Тиймээс компаниуд орон нутгийн ихэнх нислэгүүдээ цуцалсан байна.
-
2013 оны 5 сарын 15
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нэг долоо хоногт хоёр удаа үрэлгэн хэмээн шүүмжлүүлсэн хүн боллоо.
-
2013 оны 5 сарын 15
АНУ-ын Жоржия мужийн иргэн дэлхийн хамгийн алдартай ундаа Кока Колагийн жорыг олсон хэмээн мэдээлсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэрээр энэхүү нууц баримтыг “eBay” сайтад таван сая ам.доллараар худалдах зар тавьжээ.
-
2013 оны 5 сарын 15
Нигери улсын Ерөнхийлөгч Гүдлак Жонатан исламын цэргийн бүлэглэлийн хөнөөлт халдлагын дараа гурван муж улсдаа онц байдал зарлажээ.
-
2013 оны 5 сарын 15
Европийн холбоо Брюссель хотноо болсон олон улсын донор орнуудын чуулганы үеэр Малигийн сэргээн босголтод 520 сая евро буюу 673 сая ам.доллар амласан талаар “BBC” мэдээллээ.
-
2013 оны 5 сарын 15
Үхлийн аюултай шинэ төрлийн вирусын халдвар тээгч өчигдөр Саудын Арабат дөрвөөр нэмэгджээ.
-
2013 оны 5 сарын 14
Холливүүдийн алдарт жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө тайруулсан хэмээн “BBC” мэдээллээ. Зургаан хүүхдийн 37 настай ээж “Нью-Йорк Таймс” эмнэлэгт хагалгаанд оржээ.
-
2013 оны 5 сарын 14
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гудамжны гэмт хэрэгтэй тэмцэх томоохон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ. Түүний санаачилсан “Аюулгүй эх орон” үйл ажиллагааны хүрээнд 3000 гаруй цэрэг нийслэл Каракас болон гэмт хэрэг хамгийн ихээр гардаг бусад хотуудын гудамжинд эргэлт хийх аж.