-
2013 оны 6 сарын 30
Хятадын эрх баригчид БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны нийслэл Лхасын ойролцоох буддын шашны лам нарт Дээрхийн гэгээн XIV Далай ламын гэрэл зургийг ил тавихыг зөвшөөрчээ. Энэхүү хориг 17 жилийн турш хатуу хэрэгжиж эхэлсэн юм.
-
2013 оны 6 сарын 28
Голландын Амстердам хотын зөвлөлөөс өнгөрсөн мягмар гарагт Өмнөд Африкийн удирдагч асан Нельсон Манделаг таалал төгссөн хэмээн ташаа мэдээлжээ.
-
2013 оны 6 сарын 28
Өчигдөр Чилийн нийслэлд боловсролын шинэчлэлийн төлөө жагссан оюутнууд цагдаа нартай мөргөлджээ.
-
2013 оны 6 сарын 28
АНУ-ын Тагнуулын төв газар Иордан луу зэвсэг нийлүүлж эхэлжээ. “Wall Street Journal” сонины мэдээлснээр Иорданд хадгалагдах зэвсгийг ирэх наймдугаар сараас Сирийн босогчид ашиглаж эхлэх аж.
-
2013 оны 6 сарын 28
АНУ-ын Тагнуулын төв газрын хууль бус үйл ажиллагааг илчилсэн Эдвард Сноуденыг Москвагаас улс төрийн орогнол хүсвэл хүлээн зөвшөөрч магадгүй хэмээн ОХУ-ын эрх баригч мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 28
-
2013 оны 6 сарын 28
Израйльд саяхан амьтдын эрхийн төлөө хэсэг бүлэг залуус өөрсдийгөө тамлан зовоолоо. Тэд бие биеэ халуун төмрөөр тамгалж, арьсаа цоолж амьтдын эрхийг хамгаалахыг уриалжээ. Үйл ажиллагааг зохион байгуулагчдын мэдээлснээр амьтдын эрхийг хамгаалахын тулд дэлхийн дээр нийтдээ 30 хүн халуун төмрөөр өөрсдийгөө тамгалуулсан байна.
-
2013 оны 6 сарын 28
Өнөөдөр өгдөө БНХАУ-ын хойд хэсгийн жижиг тосгонд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрүүлэхийн төлөө жагсаал эхэллээ.
-
2013 оны 6 сарын 28
АНУ-ын Сенатын танхим цагаачдын хуулийг шинэчлэх хуулийн төслийг баталлаа.
-
2013 оны 6 сарын 28
Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Хятадын банкууд бэлэн мөнгөний хомсдолд орсон талаар гадны хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Улсдаа төдийгүй дэлхийд нэгдүгээрт ордог Хятадын үйлдвэрлэл, худалдааны банкны хэрэглэгчид өнгөрсөн ням гаргаас эхлэн үйлчлүүлэгчиддээ мөнгө олгох боломжгүй болсон байна. Тус банкны үйлчлүүлэгчид автомат машин болон теллерээр дамжуулан хадгаламжаасаа бэлэн мөнгө авч чадахгүйд хүрчээ.
-
2013 оны 6 сарын 28
-
2013 оны 6 сарын 27
Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадын нагац ах Парис дахь байшингаа зах зээлийн үнээс доогуур үнэлж худалджээ. Тэрээр Оросын тэрбумтанд 100 мянган еврогийн үнэтэй харшаа 70 мянган еврогоор худалдсан байна.
-
2013 оны 6 сарын 27
Япон улсын Батлан хамгаалахын яам зүүн Хятадын тэнгисийн Сенкаку арал руу дайралтаас хамгаалах үүднээс 400-500 км-ийн алсын тусгалтай баллистик пуужингуудыг бүтээх тухай хэлэлцжээ.
-
2013 оны 6 сарын 27
Сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийг Мексикийн иргэн дэлхий нийтэд харууллаа. Мануела Хернандез гэх нэртэй 100 настай эмэгтэй өнгөрсөн бямба гарагт бага сургуулиа төгсч, үнэмлэхээ авчээ.
-
2013 оны 6 сарын 27
ОХУ-ын нэр хүндтэй хоригдлуудын нэг Михаил Ходоровскийн 50 насны төрсөн өдрийг тэмдэглэж дэмжигчид нь жагссан байна. 200 гаруй дэмжигчид “Улс төрийн хоригдлыг сулла” гэсэн уриа лоозон барьж, хашгирчээ.
-
2013 оны 6 сарын 27
Английн Вимбледон хотод агаарын теннисийн аварга шалгаруулах улирлын тэмцээн болж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдрийн тоглолтын үеэр ОХУ-ын алдарт тамирчин Мария Шарапова гурван удаа хальтирч унажээ. Тэрээр оноо алдах үедээ эвгүй унасан нь олон хүнийг сандаргасан байна.
-
2013 оны 6 сарын 27
АНУ-ын Тагнуулын төв газрын “PRISM” хөтөлбөрийн нууцыг дэлгэсэн Эдвард Сноуден Эквадороос улс төрийн орогнол хүссэн. Тэгвэл Эквадор түүний хүсэлтийн хариуг өгөхдөө яарахгүй хэмэн Гадаад хэргийн сайд нь мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 27
Филиппин, АНУ хамтран тэнгисийн цэргийн сургуулилтаа өмнөд Хятадын тэнгист өчигдөр эхлүүллээ. Хамтарсан сургуулилтын нээлтийн үйл ажиллагаа Субик дэх АНУ-ын тэнгисийн цэргийн баазад болжээ.
-
2013 оны 6 сарын 27
Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морси жагсагчдад хандан эмх замбараагүй байдлын эрсдлийн талаар анхааруулга өгчээ.
-
2013 оны 6 сарын 27
Өчигдөр Бразилд 50 мянган хүн “Belo Horizonte” цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа жагсчээ. Жагсагчид Бразил, Уругвайн холбооны аварга шалгаруулах тэмцээнийг эсэргүүцсэн нь 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д тус улс хэтэрхий их хэмжээний төсөв баталсан гэх эсэргүүцэлтэй холбоотой юм.