-
2013 оны 7 сарын 17
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсынхаа ерөнхий прокурор эмэгтэйтэй гэрлэж, хуримын ёслол үйлдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Мадуро удаан хугацаанд хамтран амьдарсны эцэст ерөнхий прокурор Силия Флорестай гэрлэсэн тухайгаа өчигдөр телевизээр мэдэгдсэн байна.
-
2013 оны 7 сарын 17
Мексикийн тэнгисийн цэргийн албан хаагчид АНУ-ын хилийн ойролцоо дэлхийн хамгийн зартай хар тамхи наймаалдаг бүлэглэлийн толгойлогчийг баривчилсан байна. “Зетас” бүлэглэлийн 40 настай толгойлогч Мигуэл Анжел Тревино Моралесыг тэнгисийн цэргийн хоёр дэслэгч баривчилжээ.
-
2013 оны 7 сарын 17
Австралийг зорьж явсан 150 гаруй хууль бус цагаачдын онгоц өчигдөр тус улсын Кристмас арлын ойролцоо осолдсон байна. Онгоц хөмрөгдөн осолдсоны улмаас дөрвөн хүн амиа алдсан тухай Австралийн хилийн алба мэдээлжээ.
-
2013 оны 7 сарын 17
Далайн ван гаргийн шинэ дагуулыг илрүүлсэн тухай НАСА мэдээллээ. Тус гаригийн 14 дэх дагуулыг “Хаббл” хэмээх дуран авайгаар илрүүлсэн байна.
-
2013 оны 7 сарын 17
Кубын арми Хойд Солонгосын нууцаар зэвсэг тээвэрлэж явсан хөлөг онгоцыг Панамын сувагт эзлэн авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ.
-
2013 оны 7 сарын 17
Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-ын Цагаачлалын Албанд тус улсад түр хугацаагаар орогнох зөвшөөрөл хүссэн мэдэгдлээ дамжуулсан байна.
-
2013 оны 7 сарын 16
Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сахалин арлын Дорнодын цэргийн дүүрэгт байлдааны сургуулилттай танилцаж байна.
-
2013 оны 7 сарын 16
Өнгөрсөн ням гарагт Франц Бастилийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Баярын арга хэмжээний үеэр тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд сүүлийн хоёр сард нууц байдалд хэвлэгдсэн шинэ маркыг иргэдэд танилцуулсан байна. Залуухан үзэсгэлэнт бүсгүйн зурагтай марк тус улсад маргаантай байдал үүсэхэд хүргэжээ.
-
2013 оны 7 сарын 16
Вьетнамын төвийн нутгуудад денге өвчин дахин тархасны улмаас хэдэн мянган хүн өвчилсөн тухай Эрүүл мэндийн яам нь мэдээллээ. Уг аюулт өвчний халдвар авсны улмаас тус улсад 10 хүн нас бараад байна. Харин өвчлөгчдийн тоо 13.9 мянгад хүрээд байна гэлээ.
-
2013 оны 7 сарын 16
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Финляндын буланд саатжээ. Тэрээр тэнгисийн ёроолд живсэн хөлөг онгоцыг үзэхээр тусгай хөлгөөр хагас цаг усан дор аялсан байна.
-
2013 оны 7 сарын 16
Хоёр Солонгос “Кайсон” үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох тохиролцоо хийж эхэлсэн. Гэвч энэ хэлэлцээ гурав дахь шатандаа мөн л тохиролцоонд хүрч чадаагүй байна.
-
2013 оны 7 сарын 16
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Москва хотын Шерметовын онгоцны буудалд гацсан Эдвард Сноудены талаар ам нээлээ. Тэрээр АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-аас гарч чадахгүй байгаа нь АНУ-ын эрх баригчдын нөлөөтэй үйл ажиллагаа гэж үзсэн байна.
-
2013 оны 7 сарын 16
Өнгөрсөн сард хойд Энэтхэгийн Уттараханд муж улсад борооны улирлын улмаас үерээр 5700 гаруй хүн сураггүй болсон. Харин тус улсын Засгийн газар сураггүй болсон иргэдийг амиа алдсан тооцохоор болсон тухайгаа мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 16
ОХУ-ын шүхрээр буугч 101 эмэгтэй үндэсний рекорд тогтоосон байна. Тэд агаарт цэцгийн хэлбэр үүсгэн буусан нь олны анхаарлыг ихэд татжээ. Скайдайверууд гол хэсэг рүү нэг нэгээр нэмдсээр амжилттай газардсан байна. 101 эмэгтэй бүгд “Тэнгэрийн сувд” хэмээх багийн гишүүд аж. Тамирчдын гайхалтай үзүүлбэрийн зургуудыг хүргэе.
-
2013 оны 7 сарын 16
Ням гарагт болсон Индонезийн боксын тэмцээний үеэр үймээн гарч багадаа 17 хүн амиа алдсан талаар цагдаа нар өнөөдөр мэдээллээ. Үзэгчдийн хоорондын мөргөлдөөн ням гаргийн шөнө дунд эхэлсэн байна.
-
2013 оны 7 сарын 16
Мяньмар улс энэ жилийн сүүл гэхэд улс төрийн бүх хоригдлуудаа суллана хэмээн тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейн мэдээллээ. Их Британид албан ёсны айлчлал хийж буй тэрээр Ерөнхий сайд Девид Камеронтой уулзсаны дараа Лондонд илтгэл тавих үедээ энэ тухай мэдээлсэн байна.
-
2013 оны 7 сарын 15
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ерөнхий сайдын баталсан занарын хийг олборлох хоригийг дахин баталлаа. Ингэснээр түүнийг ерөнхийлөгчийн албыг хаших хугацаанд хорио хүчин төгөлдөр байх юм.
-
2013 оны 7 сарын 15
Италийн Хойд Лиг намын тэргүүн улс төрч тус улсын анхны хар арьст эмэгтэй сайдыг орангутантай зүйрлэсэн нь дэлхий дахинд шуугиан тарьж байна.
-
2013 оны 7 сарын 15
94 настай Нельсон Манделаг удахгүй эмнэлгээс нь гаргаж гэрт нь хүргэх тухай Өмнөд Африкийн экс ерөнхийлөгч мэдээллээ. Ерөнхийлөгч асан Табо Мбеки Африкийн үндэсний Конгресст өчигдөр дурсамж лекц тавих үедээ энэ мэдээллийг хийсэн байна.
-
2013 оны 7 сарын 15
Өнгөрсөн баасан гарагт Аргентины эрх баригчид хэрэглэгчдийг хайртай хүнсний ногооноосоо хоёр сар хол байхыг хүсчээ. Учир нь улирлын ургац хураалтын ээлж солигдсонтой холбогдон тус улсад улаан лооль хомсдож байгаа аж.