-
2015 оны 6 сарын 10
Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ-тай хамтран ЖДҮ эрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд 19 дэх удаагийн “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2015” Олон Улсын үзэсгэлэнг энэ сарын 11-15-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 6 сарын 10
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэнд, спортын яам болон элэгний С вирусыг устгах үйлчилгээтэй ”Харвони” эмийг үйлдвэрлэгч талууд харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
-
2015 оны 6 сарын 10
Коронавирусийн халдвар орж ирэхээс сэргийлэхийг онцгойлон анхааруулав
-
2015 оны 6 сарын 10
Нийслэл Азийн сантай экологи, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллахаар боллоо
24 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Улаанбаатар хотын Захиргаа, АНУ-ын Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сантай Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт НЗДТГ-ыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, АНУ-ын Азийн санг төлөөлж АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд үндсэн 3 чиглэлээр хамтарч ажиллана. Үүнд, Улаанбаатар хотын экологи, ногоон хөгжлийн стратегийн төлөвлөлт болон бодлого боловсруулах чиглэлээр, Ногоон хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын оролцоотой олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн Зүүн хойд Азийн хотуудын Захирагчийн форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвийн хүрээнд 2015 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Форумын зохион байгуулалтад Азийн сан техник, санхүүгийн туслалцааг үзүүлж дэмжиж ажиллана гэдгийг хамтын ажиллагааны санамж бичигт тусгажээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэлийн ногоон хөгжлийн салбар нь дан ганц ногоон байгууламжийн асуудал биш юм. Энэ нь Улаанбаатар хотын ус, хөрс, хог, тохижилт, орчин зэргийг хамарсан экологийн өргөн хүрээний салбар. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд чухал үүрэгтэй энэ салбарт Азийн сан хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлэхээр болж байгаад таатай байна. Бид ирэх намар Зүүн хойд Азийн хотын Захирагч нарын форумыг ногоон хөгжлийн салбарын хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэ нь бүс орнуудтай харилцан туршлага солилцох, олон шинэ санааг авах ажил болно гэдэгт итгэлтэй байгаа” гэдгийг онцлон хэллээ.
Харин АНУ-ын Азийн санг төлөөлж суурин төлөөлөгч Мелони К.Линдберг “Азийн сан Хотын захиргаатай экологи, ногоон байгууламжийн салбарт хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулж байгаад их таатай байна. Бидний хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй олон ажлууд хийгдэх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
САНАЛ БОЛГОЖ БАЙНА
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/10076#sthash.guJMMfh9.dpuf
-
2015 оны 6 сарын 10
ЭЕШ-д 20 гаруй мянган хүүхэд бүртгүүлжээ
-
2015 оны 6 сарын 10
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
-
2015 оны 6 сарын 10
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК, “Жуулчин”, “Нью Жуулчин” компаниуд хамтран 6 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулах Хонконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход бэлэн боллоо.
-
2015 оны 6 сарын 10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/453 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 10
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах талаар эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхэддээ анхаарал хяналт тавьж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд:
-
2015 оны 6 сарын 10
Авлигатай тэмцэх газар 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
-
2015 оны 6 сарын 10
Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянан шалгах ажиллагааг Булган аймгийн Булган суманд хэрэгжүүлэх явцад дараах зөрчил, дутагдал илэрлээ.
-
2015 оны 6 сарын 10
Нийслэлийн Засаг дарга “Уралдаан зохион байгуулах тухай” А/487 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдын бэлэн байдалд ажиллах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг зохион байгуулахаар боллоо.
-
2015 оны 6 сарын 10
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн. 2015 оны 05 дугаар сарын 25-наас 2015 оны 06 дугаар сарын 05-ны хооронд орчноо тохижуулаагүй, цэвэрлэгээ муутай “Гахай” авсан газруудыг зарлаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 10
MERS вирусээр 7 хүн амь насаа алдлаа
-
2015 оны 6 сарын 10
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/54 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зорилго бүхий “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан билээ.
-
2015 оны 6 сарын 10
Нийслэлийн Засаг дарга“Уралдаан зохион байгуулах тухай” А/487 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдын бэлэн байдалд ажиллах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг зохион байгуулахаар боллоо.
-
2015 оны 6 сарын 10
НИТХ – ын Тэргүүлэгчид Баасан гарагт хуралдана
-
2015 оны 6 сарын 10
Жолооны үнэмлэх хэвлэх ажиллагаа Замын цагдаагийн газраас Лицензийн төвд шилжсэнтэй холбоотойгоор жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас хойш зогсоод байгаа билээ.
-
2015 оны 6 сарын 10
Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр өнөөдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм.
-
2015 оны 6 сарын 10
Энэ жилийн автозамын бүтээн байгуулалтаар олон жилийн насжилттай, эвдрэл гэмтэл ихтэй зуслангийн замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн.