-
2015 оны 6 сарын 11
ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийнэ
-
2015 оны 6 сарын 11
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобуснууд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцохоор болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон билээ. Энэхүрээнд уг эрхийг баталгажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөс шууд олгож байгаа юм. Одоогоор уг наалтыг 111 автобусанд олгоод байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 11
Дулааны 3А, Б, магистрали шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогссон. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр үйлчилж байна. Авто зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулж, нийт 786 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.
-
2015 оны 6 сарын 11
Эмээлтийн үйлдвэрийн хөрөнгийг шийдвэрлэлээ
-
2015 оны 6 сарын 11
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар урсгал усанд эрэн хайх аврах ажиллаганы дадлага сургуулийг энэ өдрүүдэд Гачууртын Туул голд зохион байгуулж байна.
-
2015 оны 6 сарын 11
Уг шүүх хуралд Б.Идэрзаяа өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн байна.
-
2015 оны 6 сарын 11
АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын захиргаатай хамтран 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн хаалтаа хийх гэж байна. Хаалтын ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Чингис зочид буудалд зохион байгуулна.
-
2015 оны 6 сарын 11
Дорноговь аймагт гурвалжин будааны үр суулгажээ.
-
2015 оны 6 сарын 11
Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтынхан ажлаа таниуллаа
-
2015 оны 6 сарын 11
ЦЕГ-ын удирдлагуудад иргэдээс ирэх гомдлын тоо өсчээ
-
2015 оны 6 сарын 11
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Үүнтэй холбогдуулан өмч хувьчлалын асуудлаар нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн өмч хувчлах комиссын орлогч дарга Б.Энхболдоос тодрууллаа.
-
2015 оны 6 сарын 11
Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдсан “Монголын мистер-2015” бодибилдинг, фитнесийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон ба 13 ангиллаар 6 жинд аваргуудаа тодруулсан байна.
-
2015 оны 6 сарын 11
ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2015” Олон Улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийнэ.
-
2015 оны 6 сарын 11
Хүн амын энэ хаврын хэрэгцээнд зориулан дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаанд гарсан нөөцийн махны борлуулалт энэ сарын 1-ний байдлаар 65 хувьтай байна.Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад махны менежер 6 компани нийт 14.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 9,1 мянган тонныг борлуулжээ.
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Баатарууд тэнгэр” ХХК Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 100 гаруй дэлгүүрээр, “Эй Эн Ди Эм” ХХК нь Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн 80 дэлгүүрээр, “Мах импекс” ХХК Сонгино хайрхан дүүргийн 40, Чингэлтэй дүүргийн 33, Төв аймгийн 10 дэлгүүрээр, “Мах маркет” ХХК Сонгино хайрхан, Баянгол дүүргийн 47 дэлгүүртэй гэрээ байгуулан, нийт 80 орчим худалдааны цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 33 цэгээр, Дархан хотод “Дархан меат фүүдс” ХХК 90 гаруй цэгээр нөөцийн махыг борлуулж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны шийдвэрээр тавдугаар сарын 23-аас эхлэн долоодугаар сарын 31-нийг хүртэл амралтын өдрүүдэд “Мишээл экспо”, “Скай”, ”Оргил” зэрэг томоохон худалдааны төвүүдийн гадна талбай, “Далай ээж”, “Бөмбөгөр”, “Бүрд”, “Орхон” зэрэг хүнсний захуудын гадна талбайд нөөцийн махыг борлуулж эхлээд байгаа юм.
-
2015 оны 6 сарын 11
Улаанбаатар хотын хэмжээнд энэ зун 25 байршилд олон жилийн насжилттай, элэгдэл ихтэй дулааны шугамуудыг шинэчлэн сайжруулах, шинээр зарим хэсэгт дулааны шугамын ажлуудыг хийх юм. Үүнээс хамгийн удаан үргэлжлэх нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг 2015 оны 06 дугаар сарын 06 ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 16 өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ.
Энэ үеэр удаан хугацаагаар халуун усны хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгаа юм. 6 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 24 өдрийн хооронд Цэцэг төвийн уулзвараас зүүн тийш 2 орон сууцны халуун усыг хэсэгчлэн тасалсан бөгөөд 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Цэцэг төвийн уулзвараас Их дэлгүүр хүртэлх төв замын урд, хойд хэсэг 40, 50 мянгат орчим, 7 дугаар 13-наас 8 дугаар сарын 14 хүртэл Улсын их дэлгүүрээс Нарантуул зочид буудал хүртэлх замын урд, хойд хэсгийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн тасална. Харин бусад дулааны шугамуудыг 14-21 хоногт багтаан сольж шинэчлэх бөгөөд хэрэглээний халуун усыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хязгаарлах юм гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 11
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
-
2015 оны 6 сарын 11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 6 сарын 11
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛАА7Н ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 5-10 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
-
2015 оны 6 сарын 10
Улс төр, эдийн засгийн таагүй нөхцөл байдалд нийгэм бүхэлдээ дарагдан, бүүдгэрхэн байгаа энэ цаг үед орон нутагт тэр тусмаа Говь нутагт нэгэн сонирхолтой, гэрэл гэгээтэй үйл явдал, болсон тухай чимэгтэй мэдээллийг хүргэж байна.
-
2015 оны 6 сарын 10
Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийжээ.