-
2015 оны 8 сарын 20
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны IX бага хурал энэ сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болно.
-
2015 оны 8 сарын 20
Хорих ангид ялаа эдлэж гарч ирсэн хэсэг залуус өнөөдөр Өршөөлийн хуулийг эсэргүүцэж Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд Өршөөлийн хуулийг ардын хүүхдүүдэд зориулсан хууль биш авилгачидад зориулсан хууль гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тэдний дунд гэнэн томоогүй насандаа гар утас хулгайлаад 110 мянган төгрөгийн хохирол учруулсаныхаа төлөө 11 жилийн хорих ял авч онцгой дэглэмтэй хорих ангид онц аюултай гэмт хэрэгтэн гэж ял эдэлсэн хоёр ч хүн байгаа аж. Тэднийг Н.Сүхбат, Ш.Эрдэнэбилэг гэдэг. Ялаа бүтнээр нь эдлээд гарсан гэнэ. Тэдний гол зорилго нь өршөөл үзүүлж байгаа бол бүгдийг уучил, үгүй бол өршөөлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийг хамруулахыг хүссэн юм.
-
2015 оны 8 сарын 20
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр цэцэрлэг ажиллуулж, хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг. Эцэг, эхчүүд хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа, зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг сургалтын байгууллагаас лавлаж тодруулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна.
-
2015 оны 8 сарын 20
Монголын үйдвэрчний эвлэлийн хороо өнгөрөгч долдугаар сард төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн мөнгийг нэмэхээр төсөвт суулгасан 90 тэрбум төгрөгийг нэхэж Засгийн газарт цалин нэмэх шаардлага хүргүүлжээ.
-
2015 оны 8 сарын 20
Гандантэгчинлэн хийдийн Шашны их сургуулийн хурлын танхимд энэ сарын 22-ны өдөр буюу ням гарагт “Дарь эх цанриллах” хурал болох юм байна.
-
2015 оны 8 сарын 20
Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл энэ сарын 25-аас эхлэх талаар бид мэдээлсэн.
-
2015 оны 8 сарын 20
Энэ жил ихэнх нутгаар гандуу байгаа, өвөлжилт нэлээд хүндэрч магадгүй учраас аймаг, сумдыг өвлийн бэлтгэл ажлаа эрт эхэлж, сайтар базаахыг Засгийн газраас үүрэг болгосон.
-
2015 оны 8 сарын 20
Энэ сарын 17-ны өдөр Оросн нутагт Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2015” хамтарсан сургууль хоёр орны төрийн дуулал эгшиглэснээр албан ёсоор эхэлжээ. Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус хамтарсан сургууль нь “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд явагдаж байгаа аж.
-
2015 оны 8 сарын 20
Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөллийн бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох Бизнес уулзалт Чингис зочид буудалд болж байна. Бизнес уулзалтын гол зорилго нь хоёр орны бизнесийн орчин ямар байгаа талаар мэдээлэл солилцон, санал бодлоо илэрхийлж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ хоёр орны бизнес эрхлэгч залуучуудыг танилцуулах, хамтран бизнес эрхлэх боломжийг нээж, харилцаа холбоо тогтооход чиглэж байгааг зохион байгуулагчид хэлэв.
-
2015 оны 8 сарын 20
Хөгжлийн бэрхшээлтэй 180 хүүхдийг цэцэрлэгт хамруулах төсөл хэрэгжиж эхэлжээ
“Хуүхдийн тэнгэр” сангаас хөгжлийн бэрхшээлтэй хуүхдүүдэд зориулсан “Цэгцүүхэй” дэцэрлэг барихаар төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Уг цэцэрлэгийг Баянзүрх дүүргийн XX хороонд 15 га газарт барихаар төлөвлөсөн байна. “Цэгцүүхэй” цэцэрлэг нь 2-5 настай, 180 хүүхдийн багтаамжтай, өвлийн нэг, зуны 18 байртай байх юм. Мөн газар тариалан, мал аж ахуй эрхлэх тусгай талбай, жимс жимсгэний мод бүхий ногоон байгууламж, тоглоом болон спортын талбайтай, иж бүрэн догцолбор аж. Үунээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тээвэрлэхэд зориулсан, олон улсын стандартад нийдсэн 3-5 автобусаар үйлчилнэ.
Тус сангийн захирал М.Төртогтох “Манай цэцэрлэг ашиглалтад орсноор 60-65 хүн ажлын байртай болно. Тэдний 30-35 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх юм. Барилгын ажлыг ирэх сараас эхлэхээр болсон. Гурван тэрбум орчим төгрөг шаардлагатай учир нийт иргэдийг тусалж, дэмжихийг уриалж байна” гэв.
“Цэгцуүхэй” дэдэрлэгийн төслийг МҮОНРТ, “Монгол HD”, “SBN”, “Шинэ дэлхий” телевиз болон Баянзүрх дүүргийн XX хорооны удирддагууд, “Өнгөт хэвлэл” зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажиллаж буй. Төсөл амжилттай хэрэгжвэл үргэлжлүүлэн 21 аймагт цэцэрлэг барих аж.
-
2015 оны 8 сарын 20
Тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн “Мария” эмнэлэг ажиллаж байжээ
-
2015 оны 8 сарын 20
Алтайн Бүгд Найрамдах Улсад тарваган тахал гарлаа
-
2015 оны 8 сарын 20
Туул голын сав газрын гол горхи, булаг шандыг тоолжээ
-
2015 оны 8 сарын 20
“Цагаанхуаран Консталтинг” компаний хуурамч гэрээ хийсэн гэв
Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх явц удаашралтай, хууль зөрчиж байгаа талаар дүүргийн иргэдийн төлөелөл мэдээлэл өглөө. Тус дүүрэгг гэр хорооллыг дахин төлөвлөх компаниар сонгогдсон “Цагаанхуаран консталтинг” иргэдтэй хуурамч гэрээ хийсэн талаар “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн УЗ-ийн гишүүн Б.Бат-Өлзий хэлэхдээ “Төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан компани зургаан сарын дотор барилгаа эхлүүлэх ^урамтай. Гэтэл “Цагаанхуаран консталтинг” компанийн зургаан сарын хугацаа өнгөрсөн нэгдүгээр сард дууссан. Иргэдийг гомдол гаргахаар Гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын орлогч нар тоодоггүй. Мөнгөтэй компанийн талд үйлчилдэг. Мөн тус компанийн иргэдтэй хийсэн гэрээ журмын дагуу 75 хувьдаа хүрээгүй. Гэрээ хийсэн гээд байгаа 112 айлын 45 нь хүчин төгөлдөр биш байсан. Нас барсан хүн, өмчлөгч биш иргэний гарын үсэгтэй байсан” гэлээ. Тиймээс дүүргийн иргэд Хотын дарга болон ИТХ-ын дарга нартай удаа дараа уулзаж санал хүсэлт тавьсны эцэст “Цагаанхуаран консталтинг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар болсон талаар хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Энэ асуудлын мерөөр тус компанийн Төслийн менежер М.Баярсайханаас тодруулахад “Манай компанийг төслийн ажлаа эхэлснээс хойш өөрсдийгөө иргэдийн төлөөлөл гэсэн хүмүүс компанийн нэр хүндэд халдах болсон. Энэ бол анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэгийн шинжтэй зүйл байсан. Өвлөөс хойш нэр хүндэд халдаад байхаар нь бид аргаа бараад нэг залууг нь цагдаа дуудаж өгсөн. Нийслэлээс манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан асуудал байхгүй. Ажил хэвийн үргэлжилж байгаа. Харин хэвлэлийн хурал хийгээд яваад байгаа хүмүүс газрынхаа үнийг нэмнэ гээд газраа чөлөөлөхгүй, ажил удаашруулж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
-
2015 оны 8 сарын 20
2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 305 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2015 оны 8 сарын 20
Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн форум маргааш эхэлнэ
-
2015 оны 8 сарын 20
Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх, зорилгоор жил бүрийн 8 дугаар сарын 22 ны өдөр “Хөршийн өдөр” арга хэмжээг зохион явуулахаар боллоо.
-
2015 оны 8 сарын 20
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ. Хоёрдугаар байранд “Язгуур” уран бүтээлийн нэгдлийн “Нэг минут”, гуравдугаар байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээл шалгарсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 20
Наймдугаар сарын 20-ны Пүрэв гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 20
Хан-Уул дүүргийн V, VI хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан ес орчим га газрыг тойруулан 40 гаруй чингэлэг тавьжээ. Энэ нь “Эс Си Эм” компанийн эзэмшил газраа тойруулсан хашаа гэж байгаа. Гэтэл энэхүү есөн га газарт Яармагийн Цагдаагийн II хэлтэс, VI хорооны хүүхдийн цэцэрлэг, эмнэлгийн барилга орсон байв.