-
2015 оны 8 сарын 24
Наймдугаар сарын 24-ний Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 570 хүүхэд байгаа бөгөөд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 632 цэцэрлэгт 91687 хүүхдийг хамруулахаар төвөвлөж байна.
-
2015 оны 8 сарын 23
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа хэд хэдэн шинэчлэлүүд иргэдийн дунд маргаан дагуулсаар байгаа.
-
2015 оны 8 сарын 23
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24 буюу маргаашаас эхлэх гэж байна.
-
2015 оны 8 сарын 23
Наймдугаар сарын 23-ны Ням гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 23
Иргэд ирэх есдүгээр сарын 1-нээс өрхийн эмнэлэгтээ цус, шээсний шинжилгээ өгдөг болно.
-
2015 оны 8 сарын 23
Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийнхөн “Хог bucket challenge” аянд оролцож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Нарантуул зах орчмын гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэсэн билээ. Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд гурван хэсэг газраас хөрсний дээж авч шинжилсэн бөгөөд шинжилгээний хариуг танилцуулж байна.
-
2015 оны 8 сарын 23
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх ажлын хүрээнд энэ амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 21-23-ны хооронд авто замын хөдөлгөөн хаах хуваарийг танилцуулъя.
-
2015 оны 8 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог.
-
2015 оны 8 сарын 23
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, хорооны оршин суугчдад бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Хөршийн өдөр” арга хэмжээг ХУД-ийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран тус дүүргийн 16 хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болсон билээ.
-
2015 оны 8 сарын 22
Бүсгүй хүн бүр байгалиас заяасан урт сормуус, алаг нүдтэй болохыг хүсдэг. Маш олон сормуус уртасгагч бүтээгдэхүүнүүд гарч ирсэн боловч бүгд үр дүн өгөх үгүй нь эргэлзээтэй. Зарим тодорхой хаяггүй, хулхи бүтээгдэхүүнүүд нь нөлөө үзүүлэхгүй гэхээсээ илүү муу үр дүн авчирах нь элбэг.
ec84301c9f9fa0d0original
Харин гэрийн аргаар, хамгийн энгийн бөгөөд амарханаар урт бас эрүүл сормуустай болох аргуудыг танд зөвлөе.
Ногоон цай
Ногоон цай нь хүний биед маш тустай, гэдэс өвдөх, нүүрэн дээр юм гарах, үс хуурайшиж гэмтэх зэрэг олон төрөл зүйлд хэрэг болдог. Харин сормуусыг урт болгодог гэж та өмнө нь сонсож байсан уу? Нүүр цэвэрлэдэг хөвөнгөөс хоёр ширхэгийг аваад хөргөсөн ногоон цайндаа нэгээс дээшгүй минут байлгана. Ингээд дээшээ харж хэвтээд ногоон цайнд түрхсэн хөвөнгөө нүдээ аниад зовхин дээрээ 10 минут байлгана. Ногоон цай нь мөн таны арилаагүй үлдсэн будагны толбуудыг ч шингээж авч цэвэрлэдэг.
Оливын тос
Оливын тосыг зөвхөн шөнийн тос маягаар хэрэглэх ёстой. Хэрэглээгүй, шинэ хөмсөгний сойзоо оливын тосонд дүрээд, яг сормуусаа будаж байгаа мэт тосоо түрхэнэ. Харин өглөө нь сормуусаа нүүр цэвэрлэгч шингэнээр зөөлөн арчихаа мартуузай.
Өргөст хэмх
Будагаа сайтар арилгаж цэвэрлэсний дараа өргөст хэмхээ нимгэн хирчээд нүдэн дээрээ тавина. 20-с багагүй минут тавьсаны дараа өргөст хэмхээ аваад нүдэндээ зөөлөн эллэг хийх хэрэгтэй. Эллэг хийхээсээ өмнө гараа сайтар угааж ариутгасан байх нь зөв. Өргөст хэмхийн аргыг хэрэглэснээр сормуус тань уртасна мөн нүд тань ч амарж өмнөхөөсөө илүү гэрэлтнэ.
-
2015 оны 8 сарын 22
Цусны даралтыг хоёр ангилдаг. Эхний бөгөөд их тоо нь зүрхний агшилтын даралт буюу зүрх цохилж цус шахагдах үеийн артерийн судсанд үзүүлэх даралт байдаг. Хоёр дахь хэмжээс нь шахах даралт буюу зүрх цохилтын хооронд амарч байх үеийн артерийн судсан дахь даралт байдаг. Хэвийн цусны даралт 120/80 (зүрхний агшилтын/шахалтын)-аас бага байдаг.
-
2015 оны 8 сарын 22
Нийслэлийн хэмжээнд Хөршийн өдрийг энэ жилээс эхлэн тэмдэглэхээр болсон. Энэ жилийн Хөршийн өдрийн арга хэмжээ яг одоо эхлэх гэж байна. Нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулна.
-
2015 оны 8 сарын 22
ОБЕГ-ын Гамшигийн шуурхай удирдлагын газраас усанд живсэн болон саатсан гэх тус бүр нэг мэдээлэл ирсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, Архангай аймгийн Хотонт сум Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар 13 настай, эрэгтэй Ө Орхон голд живсэн тухай дуудлага энэ сарын 21-ний өдрийн 21:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
Мөн Налайх хотын тавдугаар хороо, “Уу” булангийн Сөрдөгийн гарам гэдэг газар “Туул” голд П-н “Land-100” загварын автомашин суусан, дөрвөн иргэн автомашин дээрээ байна гэсэн дуудлага өчигдөр оройн 19:20 цагт ирсний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр татан гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.
-
2015 оны 8 сарын 22
Өнгөрсөн өдөр нийслэлд гал түймрийн тав, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай хоносон байна.
Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13 дугаар гудамжийн 4 тоотод эзэнгүй айлын 3х2 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага 11:31 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн долоон албан хаагч, мөн дүүргийн 3 дугаар хороо, Замчны 26 дугаар гудамжийн 162 тоотод Ц-н 3.5х3.5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлага 14:21 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн есөн албан хаагч шуурхай ажиллаж унтраасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Улиастайн 3а хэсгийн 45 тоотод “Жонон мөнх” ХХК-ийн Эсгийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага 18:02 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 35 дугаар ангийн долоон албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Ч-н гэр шатаж байна гэсэн дуудлага 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн долоон албан хаагч, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18 дугаар гудамжийн 368 тоотод иргэн Ц-н амбаар шатаж байна гэсэн дуудлага 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн долоон албан хаагч ажиллаж унтраажээ.
Орон нутагт гарсан гал түймрийн тухайд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 26 дугаар байрны 27 тоотод иргэн Н-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага 15:26 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн долоон албан хаагч ажиллаж унтраасан байна.
-
2015 оны 8 сарын 22
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор түр хугацаанд буюу 08 дугаар сарын 21-23-ны хооронд хаах авто замын хуваарь
-
2015 оны 8 сарын 22
Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2015-2016 оны хичээлийн жилийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
-
2015 оны 8 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргасан билээ.
-
2015 оны 8 сарын 22
“Хөршийн өдөр” арга хэмжээг угтан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн 11 хорооны Засаг дарга, 88 СӨХ-ийн захирал, 11 хорооны 65 хэсгийн ахлагч нартай уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
-
2015 оны 8 сарын 22
Өчигдөр 161 жолооч журамлагджээ