-
2015 оны 9 сарын 08
Булган аймгийн цагдаагийн газар Сургалт дадлагын төвтэй болжээ.
-
2015 оны 9 сарын 08
Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл үргэлжилж байна.
-
2015 оны 9 сарын 07
Говьсүмбэр аймагт өнөөдөр ”Шилдэг мал-Шилмэл бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа эхэллээ.
-
2015 оны 9 сарын 07
Багануур 2, 4, 5-р хороонд баригдаж байгаа авто замын зураг төсөлд дугуйн зам барих саналыг тусгаснаар тус дүүргийн залуус унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэж байна.
-
2015 оны 9 сарын 07
Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 2в байрны орчимд утсаа залилуулсан хэрэг гарчээ.
-
2015 оны 9 сарын 07
Ховд аймгийн Цэцэг сумын Мянган улзатын байгалийн цогцолбор газарт Цагаан эрэг гэх газар ордог байна. Цагаан эрэг гэх энэ газарт ЗХУ-ын үед вольфром олборлож байгаад орхисон байдаг.
Улмаар уг газарт нинжа нар орж вольфрам олборлож байсан бөгөөд тэдэнд газар сэндийчих “эрх”-ийг сумын засаг дарга Д.Цогбадрах өгсөн байдаг. Улмаар энэ нь асуудал үүсээд цагдаа шүүхэд шалгагдаад ирэхийн цагт уг газрыг хэсэг хугацаанд тайван орхисон байгаа юм.
Харин 2 сарын өмнөөс Цагаан эрэгт “Ашид Алтай Майнинг” ХХК нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгож, улмаар гэрээ хийсэн байна. Ингээд 2015-07-р сараас эхлэн 13 га газрт нөхөн сэргээлт нэрийн өнөөдрийг хүртэл вольфрам олборлож байна. Үүнийг нутгийн иргэд таслан зогсоохоор эсэргүүцэхэд цагдаа нараар хамгаалуулж Ангиртын голооc ус татан үйл ажиллагаагаа явуулж 50 кг-аар нь вольфрам шуудайлсаар байгаа юм.
Нөхөн сэргээлтийн зөвшөөрөл
Вольфрам олборлож, нутгийн цагдаа нараар хамгаалуулж байгаа байдал
Нутгийн иргэдийн яриагаар “Ашид Алтай Майнинг” ХХК-ны ард БНХАУ-ы гурван иргэн байдаг бөгөөд тэд өнөөдрийн байдлаар 60-70 тонн вольфрам олборлоод байгаа юм. Өнөөдөр зах зээлд чулуутай вольфрам нэг кг нь 12 000, цэвэр нь 24 000-28 000 төгрөгийн ханштай. Энэ нь “Ашид Алтай Майнинг” ХХК нэг тэрбум гаруй төгрөгийн вольфрам олборлоод байгаа гэсэн үг.
Харин иргэн манай улсад ийнхүү дураараа дургих боломжийг Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Дамбын Цогбадрах, аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан нар бүрдүүлж өгсөн байдаг. Тодруулбал Ховд аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан байгалийн цогцолборт газрыг нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгийг олборлолт хийгээд олсон мөнгөөрөө хий гэсэн журмыг баталсан байгаа юм. Үүнийг нь Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Дамбын Цогбадрах дэмжиж толгой мэдэн зөвшөөрөл өгсөн ч үүнийг нь 2015 оны 05-р сард ИТХ нь эсэргүүцэн цуцлаад байсан. Харин 2015 оны 07-р сард “Ашид Алтай Майнинг” ХХК-д зөвшөөрлийг олгосон байгаа юм.
Тэдний энэ үйлдэл нь Монгол улсын хуулийг зөрчиж байгаа юм. Тодруулбал Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох:
214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
214.3.Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсхүл химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд их хэмжээний хохирол бусад хүнд хор уршиг учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуун тавиас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хууль зөрчин зөрчин байгаль орчинг сүйтгэхэд хувь нэмэр оруулж байгаа Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Д.Цогбадрахын талаар болон Цагаан эрэгт хууль гууль болж байгааг бид дараагийнхаа цувралаар хүргэх болно.
-
2015 оны 9 сарын 07
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт өнөөдөр ШЕЗ-ийн байранд эхэллээ. Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт ”Улс төр, эрх зүйн харилцан хамаарал” сэдвээр эссэ бичих шалгалтаар эхэлж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 100 дугаар тушаалаар зарласан анхан шатны 24 шүүхийн 40 шүүгчийн сонгон шалгаруултад 269 хуульч нэр дэвшигчээр бүртгэгдсэн.
-
2015 оны 9 сарын 07
SMART UB гар утасны аппликэйшнээс нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо. Шинэчлэгдсэн чиглэлүүдийг илүү ойлгомжтой болгохын тулд Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn-нд шинэчилсэн чиглэл тус бүрийг Gооgle-ийн газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд энэ тэмдэглэл бүрэн эхээрээ SMART UB аппликэйшнд багтжээ. Энэхүү аппликэйшн нь хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгох бөгөөд ”Андройд” үйлдлийн системийн утастай иргэд харах бүрэн боломжтой.
Тун удахгүй iOS үйлдлийн системтэй иргэд ч ашиглах боломж нээгдэх юм байна. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан, төрийн үйлчилгээний талаарх мэдээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх зорилгоор SMART UB гар утасны аппликэйшнийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2013 оноос нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тус аппликейшнээс, нийслэл хотын мэдээ мэдээлэл, нийслэлийн Засаг даргын захирамжууд, олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл, авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой. Түүнчлэн иргэд өргөдөл, санал хүсэлтээ зураг дарж баримтжуулан илгээж, шийдвэрлүүлэх, төрийн байгууллагуудын хаяг байршил, яаралтай туcламжийн утас руу шууд залгах боломжтой гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
“Нийслэлийн өргөө” амаржих газарт 1984-1994 онд төрсөн эх, хүүхдийн төрөлтийн түүх гардуулж байна.
-
2015 оны 9 сарын 07
“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх юм.
Оролцох агентлаг, байгууллагууд:
Цагдаагийн ерөнхий газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Архивын ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Хууль сахиулахын их сургууль
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
Хууль зүйн туслалцааны төв
“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 - 16.30 минутын хооронд/ доорх газруудад зохион байгуулагдана.
Үүнд:
2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбай
-
2015 оны 9 сарын 07
ЦЕГ-ын удирдлагууд Өмнөд Судан Улсад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны 4-р ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд оролцон үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагч нарт шагнал гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ”ЭНХИЙН ТӨЛӨӨ” медаль, ЦЕГ-ын тушаалаар ”Хүндэт жуух бичиг”-ээр шагналаа. Энэ үеэр Хан-Уул дүүрэг дахь цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Баасанжаргал цагдаагийн байгууллагын алба хаагчдын талаарх товч мэдээллийг танилцууллаа.
-
2015 оны 9 сарын 07
2012 оноос эхлэн JBP компанийн бүтээгдэхүүн болох Хүний эхэсийн бэлдмэл буюу лайннек тариаг монгол хүний биед хэрхэн нөлөөлөх талаар судалгаа явуулж, 2013 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, 2014 онд JBP албан ёсны төлөөлөгч болж тус ондоо анх удаа Laennec бэлдмэлийг импортлон оруулж иржээ.
Энэ хугацаанд Монгол Улсын томоохон улсын болон хувийн эмнэлгүүдтэй судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлээд байна. Мөн Улаанбаатар Эрдэнэт хотын арьс гоо кпиникийн эмнэлэг болон өндөр зэрэглэлийн салонуудтай хамтран ажиллаж эхлээд байгаа аж.
Тухайлба, Монгол улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх чиглэлээр тэргүүлэгч компани болох “Монос”, “Ази фарм”, “Цомбо”, “Гамба”, ЭХНБ-тай хамтран ажиллаж монгол хүний эрүүл мэнд гоо сайханд онцгой хувь нэмэр оруулж байна.
JBP компаний хүний эхэсээр бэлдсэн олон сайхан бүтээгдхүүний дотроос 1954 оноос өнөөг хүртэл хэрэглэж байгаа хамгийн гайхамшигтай бүтээгдхүүн болох Лайннек тариаг 2014 онд монголд оруулж ирснээс хойш энэ тариа монгол хүний биемахбодид хэрхэн нөлөөлж, ямар үр дүн үзүүлж байгаа талаар олон жишээ баримтыг дурьдаж болох юм.
ЖИШЭЭ нь: Тархины цус харвалтын улмаас үүсдэг, саа саажилт өвчтэй хүний нөхөн сэргээх эмчилгээнд саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү лайннек тариаг 2мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглсэний дараагаар саажсан хэсэг нь нөхөн сэргээж, саажсан эрхтний үйл ажиллагаа нь сэргэж эрүүл хүн шиг эрч хүчтэй ажиллаж амьдарч байна.
Мөн арьс цайх өвчин болох витилого, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүд, Элэгний хурц, архаг үрэвсэл, хатуурлын үед илрэх хам шинжүүд, архаг ядаргаа, осол гэмтэл болон мэс заслын дараах үед нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хэрэглэж, маш үр дүнтэй байгааг энэ тариаг хэрэглэж үзсэн хүмүүс хэлж байгаа юм.
Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж, тархины цус харвалтаа эдгэрүүлсэн иргэнээс зарим зүйлийг тодруулахад “2014 оны 11 дүгээр сард би харвалт өгсөн. Улмаар БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч ахиц өгч чадаагүй. Тиймээс эдгэрнэ гэдэгтэй итгэлгүй болчихсон байсан. Гэвч манай эхнэр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж, эмчлүүлэхийг зөвлөж, хэрэглэж эхэлсэн. Тухайн үед миний баруун та мэдээгүй үнэрлэж, амтлах гээд бүх зүйл мэдрэхгүй болчихсон байсан. Ингээд уг тариаг туршиж үзэхэд тун удалгүй амт мэдэрдэг болсон. Тиймээс хоёр дахь тариагаа хийлгэсэн. Үүнээс хойш энэ тариа үнэхээр эд эс нөхөн төлжүүлдэг сайн гэдгийг мэдэрсэн” гэв.
Уг тариа нь цэвэршилтийн хам шинжийг дардаг. Архаг ядаргаа, нойргүйдэлд үр дүнтэй, судас булчинд тарьж болдогоос гадна ууж, түрхэж хэрэглэдгээрээ давуу юм.
-
2015 оны 9 сарын 07
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, холбооны технологийн сургуультай “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар:
Нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах, турших, хэрэгжүүлэх.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологийн шийдлээр хэрхэн шийдэх талаар эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулахад хамтран ажиллах.
Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг мэдээллийн технологийн газрын инженер, мэргэжилтэнтэй хамтран бодит орчинд дадлага хийлгэх.
Оюутнуудын хийж байгаа төсөл дипломын ажлыг Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсан ажлуудад чиглүүлж багш оюутнуудыг татан оролцуулах.
Бүтээлч шинэ санал санаачлагыг дэмжих, уралдаан тэмцээн зохион байгуулахад хамтран ажиллах.
Салбарын инженер, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэд технологид суралцуулах чиглэлээр хамтран ажиллах.
Талууд хамтран мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, семинар мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт семинаруудыг хамтран зохион байгуулах.
Мэдээллийн технологийн сургуулийн багш, оюутнуудын бүтээсэн шинэ технологи, контент, бүтээгдэхүүнийг турших, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх /зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр/
Нийслэлийн албан хаагчдын чадавхийг сайжруулах чиглэлээр хотын захиргаа болон харъяа байгууллагын албан хаагчид ШУТИС –ийн номын санг ашиглах
Нийслэлийн засаг даргын тамгын газрын номын сан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн номын сангуудын мэдээллийн санг нэгтгэх зэргээр хамран ажиллах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
Нийслэлийн ууган сургуулиудын нэг гуравдугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болов.
-
2015 оны 9 сарын 07
Нийслэл Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
-
2015 оны 9 сарын 07
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав.
Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад Сүхбаатар, Багануур, Хан-Уул, Налайх дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин бусад дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өсчээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зөрчил болон гэмт хэргийг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллажээ.
Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 889 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 190 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт 395 мянган төгрөгийг төлүүлсэн байна.
Баянзүрх дүүрэгт 14 хоногийн хугацаанд захиргааны 2760 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1895 иргэнийг 9 сая 360 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 41 иргэний гаргасан зөрчилд 1 сая 70 мянган төгрөгийн шийтгэврээр, 5 аж ахуй нэгжийг 900 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 26 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна.
Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 255 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан нийт 544 иргэнийг 3 сая 245 мянган төгрөгөөр торгож, 32 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ.
Харин Сонгинохайрхан дүүрэгт нийт дуудлага 673 нэгжээр өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 18 нэгжээр өсч, захиргааны зөрчил 279 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Багахангай дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны шинжтэй 54 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 3 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 20 хүнийг 100 мянган төгрөгөөр 31 зөрчилд шийтгэврээр 160 мянган төгрөгийн торгууль, нийт 54 зөрчилд 260 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан байна.
Багануур дүүрэгт нийт дуудлага 5 хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 23.9 хувиар буурч, захиргааны зөрчил 2.6 хувиар тус тус өсчээ.
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 892 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, зөрчлийг шалгаж нийт 5108,0 мянган төгрөгний торгууль ногдуулсан байна.
Харин Налайх дүүрэгт захиргааны 1491 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан 1419 иргэнийг 13321000 төгрөгийн торгууль оногдуулж, 18 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулсан байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох газруудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах
Дараа долоо хоногт зохион байгуулах Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангах
Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд явуулж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах
Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах. Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа хөрөнгө оруулалтыг зогсоох
Гудамж, талбайн гэрэлтүүлгийг засч, шинэчлэх зэрэг үүргийг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах ангийн гал сөнөөгчид өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага хүлээн авч, галын цаг алдалгүй унтраасан байна. Тодруулбал,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9 дүгээр гудамжийн 239 тоотод иргэн Б-н 6х4 хэмжээтэй өвлийн байшин, 5х4 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 3 дугаар гудамжийн 1676 тоотод иргэн Д-н 9х7 хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6 дугаар гудамжийн 117 тоотод иргэн А-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаарр ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 3 дугаар гудамжийн 52А тоотод иргэн Б-н 10х8 хэмжээтэй байшингийн цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 23:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус ажиллаж унтраасан байна.
-
2015 оны 9 сарын 07
Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоо орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийлээ. Тасганы овоо гэж нэрлэх болсон нь номын их хүч, мэдлэг солилцох үйлээс үндэстэй хэмээн үздэг байна. Учир нь, эрт дээр үеэс эрдэмтэй лам хуваргууд цуглан “Тасга” хэмээх ном хаях ёслол үйлддэг байжээ. Тус овоог хүндэтгэж цай, сүүнийхээ дээжийг өргөдөг олон түмний хувьд ийнхүү амарч зугаалах таатай боломжийг бүрдүүлж өгсөн цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Бичил цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь байсан олон жижиг овоог нэг болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, нийт таван төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан, 1073 ам метр явган замтай, иж бүрэн ногоон орчин болгон тохижуулжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал харицусан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Энэхүү загвар төслийг хэрэгжүүлэхдээ Улаанбаатар хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлж болох талаар багагүй судалгаа хийсэн. Эрүүл, аюулгүй тухтай орчинд амьдрахыг нийслэлийн иргэн бүр хүсэж мөрөөддөг. Энэ мөрөөдлийг бид нэг алхмаар ойртууллаа. Энэ жишгээр цаашид нийслэлийн түүх, соёлын дурсгалт газруудыг шат дараатайгаар тохижуулах, тогтмол арчлан хамгаалах чиглэлээр бид тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна” гэлээ. Дашрамд дурдахад, 2014-2015 оны хооронд Улаанбаатар хотын 14 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулжээ. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээг 7.8 га-гаар нэмэгдүүлсэн үзүүлэлт болсон байна.
-
2015 оны 9 сарын 07
Замын хажуу руу хазайсан автобуснаас 33 иргэнийг аюулгүй гаргалаа
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-09-07 10:34:37
Өнгөрсөн бямба гарагт буюу 9 дүгээр сарын 5-ны өдрийн өглөөний 8 цаг 35 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмийн уулзвар дээр автобус замын хажуу руу орж зорчигчид гарч чадахгүй, хөдөлгөвөл унах гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, гал унтраах аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 23-41 УНБ улсын дугаартай Хороолол- Монгол Улсын Их сургууль– Дүнжингарав чиглэлийн том оврын автобусны тормос нь ажиллахгүй болсны улмаас замын хажуу руу баруун талаараа 45 градус хазайсан байдалтай байсан байна.
Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж автобусны зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор татаж, холматро багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлсэн байна. Мөн Ати-бус ХХК-ийн эксковатораар баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийж баруун урд хаалгаар зорчигчидыг гаргасан байна. Автобусанд нийт 33 иргэн байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврах ангийн эмч нар 4 иргэнд үзлэг хийхэд гэмтэл илрээгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 07
Энэ сарын 2-3-нд шилжих шөнө таксинд явж байсан машиныг дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних дөрвөн залуу такси барин “Тоёото Раум” маркын бор шаргал өнгийн 44-78 УНИ улсын дугаартай автомашинд суусан байна. Улмаар машиныг дээрэмдэн зугтжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж, алдагдсан машиныг эрэн сурвалжилж байна. Иймд уг автомашиныг үзсэн харсан хүмүүс яаралтай 102 дугаарын утсанд хандана уу хэмээн хүсч байна. Мэдээллийн нууцыг чанд хадгална.