-
2015 оны 9 сарын 09
Нийслэлд ахлах сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо
-
2015 оны 9 сарын 09
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 7-14-ны өдрүүдэд Зүүн Ази тивийн орнуудын хөлбөмбөгийн фестиваль зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү 14 хүртэлх насны тамирчид оролцож буй хөлбөмбөгийн наадамд зохион байгуулагч Хятад орноос гадна Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон, ХонгКонг мөн Макау, Гуам, Монгол зэрэг 10 орны баг тамирчид өрсөлдөхөөр болоод байгаа билээ.
Тэгвэл энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй 14 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүний тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэх юм байна.
-
2015 оны 9 сарын 09
“Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын нээлт энэ сарын 12-нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ.
-
2015 оны 9 сарын 09
цахилгаан
-
2015 оны 9 сарын 09
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар дотоод ажлын өдрөөрөө ахмад прокурорыг урьж тус дүүргийн нийт прокурор, ажилтнуудтай уулзалт ярилцлага зохион байгуулжээ.
Уулзалтанд прокурорын байгууллагад тасралтгүй 35 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор Н.Наст дүүргийн прокурорын урилгаар хүрэлцэн ирж, прокурор болон прокурорын байгууллагын ажилтнуудад өөрийн ажлын арга барил, арвин туршлагаасаа хуваалцсан ба прокурор, ажилтнуудын сонирхсон асуултанд хариулж нийт прокурор, ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсчээ.
-
2015 оны 9 сарын 09
Тэгвэл өнөөдөр бие даагчид ээлжит бус чуулганы талаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Болорчулуун “Монгол улсын ЗГ-ыг болчимгүй үг, бодлогогүй үйлдэлтэй хүн толгойлж буйд харамсаж байна. Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн 200 мянга гаруй иргэдийн төлөөлөл болж сонгогдсон Бие даагч гишүүд болон Үндсэн хуулийн бус аргаар намын жагсаалтын ард нуугдаж УИХ-ын гишүүн болсон Ерөнхий сайд нарын хооронд зарчмын асар их ялгаа бий” гэдгийг хурлынхаа үеэр онцолсон юм. Мөн бие даагчид Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сангийн сайдын ажлыг давхар хийж байгааг буруушаагаад, ”Чоно борооноор гэдэг шиг Дубайн гэрээг баталгаажуулах асуудлыг гүйцээхээр ажиллаж байна. Хэрэв түүнийг огцруулах асуудал орж ирвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Тийм учраас сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Үүний цаагуур хулгай яваад байна” гэсэн юм.
-
2015 оны 9 сарын 09
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-аар тус дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулан сургалт зохион байгуулсан байна.
Тус прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэн, Г.Золзаяа нар Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 24 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт, хяналтын прокурор Ж.Энх-Амгалан, А.Амгалан нар Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 22 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт, орлогч прокурор С.Батсүрэн, туслах прокурор Б.Эрхэмбаяр нар Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 20 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт тус бүр 1 цагийн сургалт явуулжээ.
-
2015 оны 9 сарын 09
анай улсад анх удаагаа болж буй туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтүйчүүдийн илд сэлэм буюу ”sabre”, эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэм буюу ”foil” тэмцээний аваргууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн илд сэлэмний төрөлд 32 сэлэмчин өрсөлдсөнөөс Вьетнам улсын тамирчин Ан Ву Тан алтан медалийн эзэн болж, Азийн аварга болсон бол БНСУ-ын Жонхюн Ли, Хонгконгийн Тин Лов Хо нар мөнгө, хүрэл медаль авлаа.
Эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд мөн 32 тамирчин өрсөлдсөнөөс Ливан улсын Мона Шайто тивийн аварга болсон бол БНСУ-ын Хюе Жи Ким мөнгө, Тайваны Тин Лов Хо, БНСУ-ын Сежо Ли нар хүрэл медалийн эзэн боллоо.
Өнөөдөр ”Ulaanbaatar 2015” тэмцээн эрэгтэйчүүдийн хүнд сэлэм буюу ”epee”, эмэгтэйчүүдийн илд сэлэмний төрлийн тэмцээнээр үргэлжилж байна. Шигшээ тулаанууд 17:00 цагаас эхэлнэ.
Тэмцээний өдрүүдэд УДЭТ-аас “Буянт-Ухаа” спорт цогцолбор чиглэлд шугамын автобус цаг тутам үнэ төлбөргүй явж байна.
-
2015 оны 9 сарын 09
Орхон аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг 2015 оны эхний хагас жилийн байдлаар судлан судалгааны дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар орон нутгийн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд нийтлүүлж, аймгийнхаа 10,000 орчим үүрэн телефон хэрэглэгч нарт зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мессэжийг “Мобиком” ХХК-иар дамжуулан хүргэн ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.
Мөн 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар орон нутгийн болон хот хоорондын такси үйлчилгээний компанийн жолооч нарт холбогдох мэдээллийг өгч, сургалт зохион байгуулсан байна.
-
2015 оны 9 сарын 09
Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажиллагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Хууль зүйн яам, түүний харъяа агентлагуудын “Нээлттэй хаалганы өдөр” энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгийг энэ жил дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд өнөөдөр Баянгол дүүрэгт боллоо. Хууль зүйн яамны мэргэжилтнүүд болон дүүргийн удирдлага харъяа агентлаг, газрын дарга нар иргэдэд үзүүлж буй үйлчилгээ болон байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
Энэ өдөр агентлагууд чиг үүргийнхээ дагуу хийж буй ажил, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна зарим үйлчилгээнүүдийг шуурхай үзүүллээ. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газраас хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөл олгож, байгууллагынхаа түүхэн танилцуулгыг хийж, гэрээт хилчин, байгууллагын хүний нөөцийн бүртгэлтэй холбоотой зарим үйлчилгээг нэг цэгээс шуурхай үзүүлсэн байна.
Хил хамгаалах албанд гэрээтээр алба хаах сонирхолтой залуус энэ үеэр мэдээлэл авч бүртгүүлж байлаа. Мөн Цагдаагийн ерөнхий газар, УБЕГ, Архивын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар зэрэг байгууллагууд иргэдээс өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь зарим асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Нээлттэй хаалганы өдөр маргааш Сонгинохайрхан дүүрэг дэх Соёмбо кино театрын өмнөх талбайд үргэлжинэ.
-
2015 оны 9 сарын 09
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
-
2015 оны 9 сарын 09
2015 оны 09 дүгээр сарын 08-ны 21 цагаас 09 дүгээр сарын 09-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус , өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
-
2015 оны 9 сарын 08
Ирэх аравдугаар сар гэхэд улс даяар аналоги системийг бүрэн унтрааж, тоон системд шилжинэ.
Ирэх аравдугаар сар гэхэд улс даяар аналоги системийг бүрэн унтрааж, тоон системд шилжинэ.
-
2015 оны 9 сарын 08
Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан Хил хамгаалах байгууллагын “Шилдэг ахлагч” шалгаруулах тэмцээн явагдаж байна.
-
2015 оны 9 сарын 08
Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Энэ хичээлийн жилд бүжиг, дуулаач, хуучир-ёочин-гоцлол дуу, морин хуур, шанз – төгөлдөр хуур, ятга – төгөлдөр хуур, лимбэ, төгөлдөр хуур, хийл, цахилгаан хөгжим, ёочин, драм, зураг, шатар, математик, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, англи хэл, хятад хэл, япон хэл, амьдрах ухааны гэсэн 20 төрлийн дугуйланд элсэлт авах юм. Дугуйлангийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 9 сарын 11 хүртэл үргэлжилнэ. Хүүхэд багачууд та бүхнийг Монголын Хүүхдийн ордонд хүрэлцэн ирж, сонирхсон дугуйландаа суралцахыг урьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 08
Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлж, 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Бүртгэл маргааш буюу 09 дугаар сарын 09-ний 12:00 цагт дуусна. Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлээрэй. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлаарай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 08
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны эрүүл чийрэг монгол хүн-эрүүл дүүрэг хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан оргилууруудыг шинээр байгуулж байгаа бөгөөд түүхт 50 жилийн ойгоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлуудаар иргэддээ бэлэг барьж байна.
Захын хороолол тэр дундаа гэр хорооллын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бололцоо хомс заавал хотын төв рүү цаг заваа үрэн амарч зугаалж өнгөрөөдөг байсан цаг үе ард хоцорч байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ иргэд ялангуяа Яармаг, Нисэхийн хүүхэд, залууст зориулан 8-р хорооны нутаг дэвсгэрт хогтой жалга байсан газрыг өнгөрсөн 2014 оноос цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж өнөөдөр буюу 2015.09.07-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөвт өртөг нь 605 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр “Тулга констракшн” ХХК ажиллаж хүүхдийн тоглоомын талбай, саравч, бялдаржуулах төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгож Хан-Уул дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн томоохон бүтээн байгуулалтыг иргэддээ хүлээлгэн өглөө гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 08
Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдаа сургаж, дадлагажауулах, харилцан туршлага судлах, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, хил дамнасан терроризмтой тэмцэх, бүс нутгийн болон олон улсын террорист этгээдүүдийг баривчлах, аюулгүй болгох чиглэлээр хамтарсан дадлага сургалт зохион байгуулагдахад чиглэгдэнэ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллага хамтран терроризмтой тэмцэх чиглэлээр зохион байгуулах Бүргэд-2015 арга хэмжээ ӨМӨЗО ны Эрээн хотын ложистикийн төвд болно.
Энэ үеэр хоёр улсын ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, тугийн жагсаал зэрэг үйл ажиллагаанууд болж, шуурхай удирдлагын штабт ажиллана
Арга хэмжээнд монголын талаас 130 шахам алба хаагч нар оролцож, ажиглагчаар хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төлөөлөгчид оролцох юм.
-
2015 оны 9 сарын 08
Улсын хэмжээнд 2015 оны эхний 8 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 744 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд өртсөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 188 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр гэмт хэргийн улмаас 40 хүүхэд амь насаа алдаж, 148 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Улсын хэмжээний үзүүлэлтийг урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 9 нэгжээр буюу 29,0 хувиар өсч, гэмтсэн хүүхэд 6,5 хувиар тус тус өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн дийлэнх хувь буюу 32 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос амь насаа алдсан байхад нийслэлд 8 хүүхэд амь насаа алджээ.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явганаар болон тээврийн хэрэгсэл дотор эцэг эхийн хараа хяналтанд явж байгаад зам тээврийн осолд өртсөн байна. Замын хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулах, хүүхэд ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх, улаан гэрлээр зам хөндлөн гарах, зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, томчууд бага насны хүүхдийг дагуулан дүрэм зөрчих байдал нь энэ төрлийн осол, хэрэг буурахгүй байгаа гол нөхцөл болж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч хүүхдүүдийн осолд өртсөн хэлбэрийг судалж үзэхэд нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртөж байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртдөг тоон үзүүлэлт гарсан.
Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бол автомашин доторх аюулгүй байдлыг хангах явдал юм. Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их бүртгэгдсэн нь хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал зэргийг хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай.
Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг боловсрол олгох, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, сахилга хэвшүүлэх нь бүх шатны боловсролын байгууллагын үндсэн зорилт байхаас гадна эцэг эхчүүдийн үүрэг хамгийн чухал юм.
Монгол улсад 2014 онд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 56 хувь нь жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй гэсэн судалгаа гарсан байна. Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2013 оны тайланд тусгажээ. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам
тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд Монголчууд хүүхдийн зориулалтын суудал, тохируулагчийг хэрэглэж хэвшиж байгаа нь сайн үр дүн хэдий боловч өнгөрсөн жилд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн 35 тохиолдол нь хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглээгүйгээс хүүхэд хохирч байгаа нь төдийлөн хамгаалагдаж чадахгүй байгааг харуулж байна.
Эцэг эхчүүд ээ !!! Хүүхэд бидний амьдралын утга учир . . .
-
2015 оны 9 сарын 08
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх ажил зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд:
Цагдаагийн ерөнхий газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Архивын ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Хууль сахиулахын их сургууль
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
Хууль зүйн туслалцааны төв
“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 - 16.30 минутын хооронд/ доорх газруудад зохион байгуулагдана.
2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбайд тус тус зохион байгуулагдна.
Ерөнхий зохион байгуулагчаар Хууль зүйн яам, Хамтран зохион байгуулагчаар Нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газар оролцож байна.