-
2017 оны 8 сарын 20
НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит азтан өнөөдөр тодорно.
-
2017 оны 8 сарын 20
2017 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 8 сарын 20
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 20-ны Ням гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 8 сарын 20
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд
-
2017 оны 8 сарын 20
2017 оны 08 дугаар сарын 19-ний 20 цагаас 08 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2017 оны 8 сарын 19
Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Тиймээс унтах, нойрсох орчноо аль болох тохь тухтай байлгах нь ямар ч хүний амьдралын маш чухал хэсэг байх ёстой. Ийм болохоор нойр судлал гэсэн тусдаа шинжлэх ухаан анагаахад байдгийг хүн бүр мэддэггүй.
Нойр судлаачид ба физиологич эрдэмтэд хүний нойр, унтах орчны талаар олон тооны судалгаа явуулсаар зүүн талаар хэвтэж унтах нь хамгийн зохистой гэдгийг тогтоожээ. Зүүн талаар унтсанаар хэд хэдэн талын ашигтай байдгийг дурдъя.
Тунгалагийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг
Тунгалагийн систем нь хүний биеийг хорт бодис, бодисын солилцооны явцад үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс цэвэрлэн ариутгах маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хүний цээжний зүүн хэсэгт байрлах тунгалагийн 2/3-ыг дамжуулан цуглуулах үүрэгтэй газрыг латинаар “ductus thoracicus” гэдэг. Цээжний зүүн хэсэгт байрладаг гэдгийг дахин онцолъё. Иймээс зүүн талаар хэвтэж унтах үед хүний биеэс хортой бодис гадагшлуулах явц хурдасдаг. Үүнийг дагаад хорыг гадагшлуулж, хэрэгтэй бодисыг авах, хүртэх явц сайжирдаг.
Дэлүүний үйл ажиллагаа сайжирдаг
Дэлүү нь тунгалагийн системд оролцдог бөгөөд хүний дархлалын системд маш чухал үүрэгтэй эрхтэн. Зүүн талаар хэвтэн унтах үед дэлүүний үйл ажиллагаа илүү сайжирдаг. Үүнийг дагаад элдэв хорт бодис, нян, бохирдлыг эсэргүүцэх чадвар ч сайжирна.
Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ
Нарийн ба бүдүүн гэдэс уулздаг хэсэг биеийн зүүн хэсэгт байрладаг. Иймээс зүүн талаар хэвтэн унтах үед хүндийн хүчний нөлөөгөөр гэдсэн дэх хоолны урсах явц хурдассанаар шимт бодис шимэгдэн биеэс гадагшлах хугацаа богино болдог.
Цээж хорсохоос хамгаална
Цээж хорсох гээч таагүй зүйл манайхны дунд нэлээд түгээмэл. Энэ таагүй зүйл ойр тохиолддог хүмүүс ч унтахдаа зүүн талаар хэвтэж байх хэрэгтэй. Ингэвэл ходоодыг улаан хоолойтой холбож байдаг хэсэг нь ходоодноос дээгүүр байрлалтай болдог. Ингэж дээр байрласан үед ходоодон дахь хоол, хүчлийн үлдэгдэл дээшлэн улаан хоолойг түлэх, өөрөөр хэлбэл “цээж хорсох” гэсэн таагүй мэдрэмж төрөхгүй.
Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
Зүүн тал нь биеийн цусаар хангадаг гол мотор, зүрхний тал гэдгийг бүгд мэднэ. Иймд унтахдаа зүүн талаар хэвтвэл зүрхний үйл ажиллагааг дэмждэг
-
2017 оны 8 сарын 19
Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь ёсдүгээр сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан. Иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
-
2017 оны 8 сарын 19
Импортоор орж ирсэн буюу шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэл эзэмшигчид АТБӨЯХАТ, Агаарын бохирдын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө төлөхийг анхааруулж байна. Мөн хуулийн хугацаандаа Албан татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн албан татвар, төлбөрүүдийг ямар нэгэн торгуулгүй хураан авч байгаа бөгөөд татвар төлөгчид идэвхитэй хамрагдана уу. Тодорхой мэдээллийг 1800-1288, 70110705 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 19
Энэ сарын сүүлээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ
2017-08-18 14:53:03
Энэ сарын цаг агаарын төлөв байдлыг хүлээн авна уу.
БАРУУН ЗҮГИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу Завхан, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.
Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ: Увсын хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.
ТӨВИЙН НУТАГ: Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан буюу Хөвсгөл, Булганы хнойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОРХОН-СЭЛЭНГИЙН САВААР ШӨНӨДӨӨ: 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-21 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус,бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, зөвхөн Халх голын нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч,хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
ГОВИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхэний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 20-25градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 31-36 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.
Энэ сард Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа ажээ.
-
2017 оны 8 сарын 19
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.2 хувь (тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 20.5 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
-
2017 оны 8 сарын 19
Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.
-
2017 оны 8 сарын 19
Монголын Уулчдын үндэсний холбоо, Нийслэлийн нийтийн биеийн тамирын хороотой хамтран Хаданд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг билээ.
Тэгвэл 2017 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-ны бямба гарагт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зохиогдохоор болжээ.
Монголын Уулчдын үндэсний холбоо, Нийслэлийн нийтийн биеийн тамирын хороотой хамтран Хаданд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг билээ.
Тэгвэл 2017 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болж байна.
-
2017 оны 8 сарын 19
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй
байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 18
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын талаар сүүлийн үед хэвлэлийнхэн шуугиад байгаа билээ.
-
2017 оны 8 сарын 18
“Амарзаяа овогтой Энхгэгээрэл. 12 настай. 155 см өндөртэй. Бор арьстай. 2017 оны 08 р сарын 14 ны өдрийн 15 цаг орчим Бэлх-д байх гэрээсээ тоглох гэж гараад одоог хүртэл сураггүй
-
2017 оны 8 сарын 18
2017 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 8 сарын 18
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээг шат дараатай хийж байгаа билээ.
-
2017 оны 8 сарын 18
Энэ амралтын өдрүүдээр буюу 08 сарын 19, 20-нд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд Өөрийгөө ялах 12 болон 24 цагийн гүйлтийн тэмцээн болох гэж байна.
-
2017 оны 8 сарын 18
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/128 тоот тушаалаар
-
2017 оны 8 сарын 18
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарласан. Шалгалтын бүртгэлийг энэ сарын 21-25-нд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулахаар байсан. Тэгвэл суурь шалгалтын бүртгэл, шалгалтыг хойшлуулах шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өчигдөр гаргажээ.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг 2017 оны есдүгээр сарын 8-ны 09.00 цагаас 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар болсон байна.
Нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болгож өөрчлөв.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан ”Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөрчлөгдсөн тул шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хаягнаас өөрчлөлтийг харах боломжтой аж.