-
2017 оны 9 сарын 25
Зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төсөл эхэллээ
-
2017 оны 9 сарын 25
ОХУ-аас шүлхийн вакцин иржээ
-
2017 оны 9 сарын 25
ХУД-ын 10-р хороо, Морингийн даваанд шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн Засаг даргын А/268 дугаар захирамжаар хорио цээрийн бүс тогтоон, нийт 28 хоног хэрэгжүүллээ. Энэ хугацаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, МХХ, НМЭГ, Эрүүл мэндийн төв, ЗДТГ, ”Гүнтэрэм” мал эмнэлэг үржлийн нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 75 алба хаагч 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, нийт 531 мянга 804 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн эрүүл мэнд, болон зайлшгүй шаардлагаар 359 иргэнийг хорио цээрийн дэглэмээс гаргаж, нийт 450 иргэнийг хорио цээрийн дэглэмийн бүсрүү оруулжээ. Төрийн банкны нэг цэгийн үйлчилгээ, Хаан банкны явуулын АТМ-ийг ажлын өдрүүдэд байршуулан, иргэдэд үйлчилж, УСУГ-аас хэрэглээний цэвэр усаар тогтмол хангаж байв.
Хорио цээрийн бүсэд 851 өрхийн 1712 иргэн, 19 өрхийн 2170 толгой мал, 1 цэцэрлэг, 1 сургууль, 8 хүнсний дэлгүүр, 2 гүний худаг байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 25
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Солонготын даваанд болсон ослын улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авахаар газар дээр нь ажиллаад иржээ. Уг ажлын хэсэгт БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, орон нутгийн засаг захиргааныхан багтсан бөгөөд энэ сарын 19-23-ны өдрүүдэд ослын газартай танилцаж, Их-уул сумын иргэдэд мэдээллийг үнэн зөв өгөх үүднээс уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр холбогдох мэргэжлийн байгууллагууд ослын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд товч танилцуулжээ.
Тодруулбал, ослын улмаас асгарсан 1600л азотын хүчил, 6000л давсны хүчил, 1т хөдөлгүүрийн тос, 600л дулаан солилцооны тос, 810 л явах ангийн тос асгарч, 1-1.5м өргөн, 450м урт газрыг хамарч урссан байсныг саармагжуулан нөхөн сэргээлт хийн, бохирдсон шороог Их-Уул сумын нэгдсэн хогийн цэгт буулгасан байна.
-
2017 оны 9 сарын 25
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сард нийт 287 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
-
2017 оны 9 сарын 25
Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдөр 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
-
2017 оны 9 сарын 25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх онд хийгдэх ажлын тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлан, зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр тухайн оны тендер 2, 3 дугаар сард зарлагдаж, хугацаа алддагаас ажил удааширч байгаа тул ийнхүү шийдвэрлэснээ хэллээ. Хотын даргын гаргасан уг шийдвэрийн дагуу тендер эрт зарлагдсанаар ирэх оны бүтээн байгуулалт илүү эрчтэй, хурдацтай явагдах боломж бүрдэх юм. 2017 онд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нийт 343 тендер зарласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 25
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, РС тоглоомын газарт тоглож байсан М-ийн гар утас, бэлэн мөнгийг тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух Т хулгайлсан,
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, М-ыг бааранд үйлчлүүлж байхад үед гар цүнхтэй “Samsung note-3”, “Nokia” гар утас, гоо сайхны хэрэгслийг Увс аймгийн Хяргас сумын харьяат С хулгайлсан,
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Г-ийн амбаарт байсан эд зүйлийг тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух Б хулгайлсан,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Б-г бааранд үйлчлүүлж байхад бэлэн мөнгөтэй түрүүвчийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай А хулгайлсан үйлдлүүдийг авто эргүүлийн алба хаагчид шуурхай илрүүлэн, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас болон харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандахыг зөвлөж байна.
-
2017 оны 9 сарын 25
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн өвөл булгийн ус халиа үүсгэж зөвшөөрөлгүй бүсэд буусан зарим айл усанд автан хүнд нөхцөл байдалтай тулгарч байсан. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга булгийн ус, халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлж, арга хэмжээ авч ажиллах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын алба зэрэг мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэгт орж, холбогдох арга хэмжээг авахаар болсон юм.
Ажлын хэсгийн гишүүд хуралдаад эхний ээлжинд тухайн бүс нутагт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулж, иргэдэд зөвлөмж өгөхөөс гадна 450 метр урттай даланг татахаар төлөвлөж байгаа юм. Мөн булгийн эх, аманд зөвшөөрөлгүй буусан айл өрхөд холбогдох хэлтэс албадаас 3 удаагийн анхааруулах, шаардах хуудас өгөөд байна.
Мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай гэж үзвэл булгийн эхэнд буусан айлуудыг нүүлгэж, шилжүүлэх арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс хэлэв. Тиймээс иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, зөвшөөрөлгүй бүсэд буухгүй байхыг ажлын хэсгээс анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 25
Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжөөд 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Хагас зуун жилийн түүхийг бүтээлцэж яваа МҮОНТ ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж
-
2017 оны 9 сарын 25
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буйг илтгэх мэт Улаанбаатар хотод анхны цас орлоо. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд нойтон цас орж, бүх нутгаар сэрүүхэн байх төлөвтэй байна. Хүйтрэхтэй зэрэгцэн нийслэл төдийгүй төв суурин газруудад утааны төвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, амьсгалын замын цочмог халдварт өвчний дэгдэлт ч өсч байгаа аж. Иймд агаарын бохирдол, ханиад томууны дэгдэлт ихэсдэг хүйтний улиралд дархлаагаа тордох зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өвчин туссан хойно нь эмчлэх бус, өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь зардал багатай, илүү найдвартай арга гэдэг билээ.
Дархлаагаа дархлах сарууд эхэллээ. Та хоцроогүй биз?
Дархлаа суларснаас үүдэж ханиад томуу төдийгүй хорт хавдар хүртэл бүх төрлийн өвчинд нэрвэгдэх магадлал улам ихэсдэг. Тэр тусмаа Улаанбаатар шиг агаарын бохирдол ихтэй, өвөлдөө хэт хүйтэрдэг хотод амьдарч буй иргэд дархлаагаа үргэлж тордож, сайжруулах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга гэдгийг мэргэжлийнхэн зөвлөдөг юм байна. Иймээс ч намрын сэрүүн өдрүүдэд дархлаагаа тордож, өвлийн улирлыг өвчингүй өнгөрүүлэх саруудыг дархлааны алтан жор гэгддэг чацарганы 100 хувь цэвэр охь “Хуба хаяа” брэндийнхэн зарлаж байгаа аж. Учир нь, дархлаагаа дархлах сарууд эхэлснийг саяхны цас Улаанбаатарчуудад мэдрүүлсэн. Харин Та хоцроогүй биз?
Дархлаагаа дархлах сарууд эхэллээ. Та хоцроогүй биз?
Дархлаагаа дархлах сарууд эхэллээ. Та хоцроогүй биз?
-
2017 оны 9 сарын 25
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос
-
2017 оны 9 сарын 25
АТГ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчдын
-
2017 оны 9 сарын 25
Сар бүрийн 25-ны өдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг билээ. Өнөөдрийн мэдээллийг үеэр
-
2017 оны 9 сарын 25
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хоёр долоо хоногийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ногдуулж, 80 хувийг нь барагдуулжээ.
-
2017 оны 9 сарын 25
Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз ойн хүрээндээ олон арга хэмжээ зохион байгуулж байгаа.
-
2017 оны 9 сарын 25
Сүүлийн үед улс төрд албан тушаалын тэмцэл халуухан өрнөж, хэн нь хэнийг залгамжлах бол гэсэн таамаг, бор шувуу хаа сайгүй жиргэх болсон. МАН 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь ийнхүү тэмцэл эхлэх гол шалтгаан болсон билээ. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулахтай зэрэгцээд НИТХ-ын даргын суудлын асуудал хөндөгдөж, Ц.Сандуй “мааниа” уншуулах нь тодорхой болоод байсан юм.
-
2017 оны 9 сарын 25
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-нөөс эхэлсэн аян Сонгинохайрхан дүүрэгт явагдаж дуусч өнөөдрөөс Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна.
Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 406 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа юм. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 28 өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Тиймээс иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үүнд:
Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө
Хорооны Засаг даргын тодорхойлолт
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Газрын кадастрын зураг /эх хувь/
6. Газрын төлбөр төлсөн баримт
Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 25
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлсэн байна. Харин Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан, нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн, мал амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, Онцгой комиссын гишүүдийг хорио цээрийн дэглэм тогтоосон бүсүүдэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, удирдлагаар хангах шуурхай штабыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 56 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд, объектын гал түймрийн 50, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 9,1 хувиар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 64,7 хувиар, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 22,2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24 мянга 410 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 573 нэгж буюу 2.3 хувиар буурсан бол гэмт хэргийн шинжтэй 928 үйлдэл бүртгэгдсэн нь 215 нэгж буюу 30.2 хувиар өссөн үзүүлэлттэй аж. Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн тухайд энэ хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 1777 хүнийг эрүүлжүүлэн, Архины албадан эмчилгээнд 3 хүнийг хамруулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 32 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулан, 2324 иргэнд 74 сая 274 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.
2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дугаар сарын 21-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3663 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 132, зөрчлийн шинжтэй 1024 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1156 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 173 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 3,8 хувиар өссөн ба ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 706 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 690 бүртгэгдсэн нь 2,3 хувиар буурч, өнгөрсөн онд 102 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 50 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь 51,0 хувиар буурсан байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 80 хувийг нь барагдуулжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд 14 удаагийн тохиолдлоор 70 ширхэг тарваганы түүхий мах илрүүлж, 1 иргэнд 150.0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж тарвагыг ЗӨСҮТ-д, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн зорчигчдод тарваган тахал, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага тараажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 25
Авлигатай тэмцэх газраас яам, агентлагууд дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдрөөс хэлэлцүүлж эхэлнэ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах хүрээнд тус газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсгүүд 13 яам, 27 агентлагт өнгөрсөн хавар ажиллах хугацаандаа иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авч, авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн юм.
Энэ долоо хоногт Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015-2017 оны хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцэх юм байна.