-
2017 оны 10 сарын 26
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Монгол Улсын гавьяат хуулч, цагдаагийн хурандаа Д.Мөрөнг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.
-
2017 оны 10 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов.
Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 278 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч нь Үндсэн хууль бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор, төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нь нэг ёсондоо төрдөө андгай өргөж, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм. Би хөдөлмөрийн гараагаа төрийн албанаас буюу Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээс эхэлж, одоо даруй 20 гаруй жил өнгөрсөн байна. Төрийн алба гэдэг нэр хүндтэй хэдий ч мэдлэг чадвар, хариуцлагатай байхыг алхам тутамд шаарддаг ажил юм. Ингээд та бүхэн төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачлагатай, өндөр ёс зүйтэй ажиллах болж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчдийг төлөөлөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн орлогч дарга Б.Ууганбат “Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг, чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая.Тангарагаа няцвал, хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагаа дуудсан юм. Үүний дараа төрийн жинхэнэ албан хаагчид Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүлэв. Харин ёслолын ажиллгааг хааж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нийт албан хаагчдад баяр хүргэж, төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллахыг захилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 26
Төмөр Замчдын Мэргэжлийн холбоодоос өнөөдөр Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
-
2017 оны 10 сарын 26
НИТХ-ын дарга С.Амарсайхан ”Синохайдро Лимитед корпорейшн” компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус компани Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20,9 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх юм.
-
2017 оны 10 сарын 26
Нийслэлийн Статистикийн газраас гаргасан, энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 26
Санхүүгийн зохицуулах хорооноос цахим мөнгө, криптовалют нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа болохыг мэдэгдлээ.
-
2017 оны 10 сарын 26
Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус сургуулийн хүрээнд өнөөдөр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг хээрийн удирдлагын штабад шилжүүлэн байршуулж, өгөгдсөн цагийн байдлын дагуу нийт 176 удирдах бүрэлдэхүүн, 14 гэр, нэг асар майхантайгаар ажиллаж үргэлжлүүлэн ажиллаж байна.
Эрдэнэбулган сумын урд байрлах “Хээрийн сургалтын талбай”-д эхэлсэн хээрийн удирдлагын штабын сургуулийн дараа удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий сэтгэлзүйн сорил явагдах юм. Сорилд удирдах бүрэлдэхүүний 65 гаруй хүн таван багт хуваагдан оролцож, саадтай зурвас, байршил тогтоох, асуулт хариулт, анхны тусламж, гал унтраах, химийн норматив гэсэн зургаан цэгт даалгавар гүйцэтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 26
Нийслэл хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг болох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 4-6 метрийн өндөртэй шилмүүст модыг гэрэлтүүлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шөнийн Улаанбаатар хотод шинэ дүр төрх нэмсэн энэхүү гэрэлтүүлгүүд нь нийслэлчүүдийн эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
-
2017 оны 10 сарын 26
Иргэн Д.Чойжилсүрэн миний бие улсад 36 жил ажилласан. Боловсрол, Биеийн тамир спортын байгууллагад захирал, дарга удирдах ажилтнаар тасралтгүй 23 жил ажилласан.
-
2017 оны 10 сарын 26
Тагнуулын Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна.
-
2017 оны 10 сарын 26
Отгонтэнгэр ууланд амиа алдсан 17 уулчинд тусламж дэндүү цаг хугацаа алдаж очсон. Амьд гарсан 10 хүн шуурхай ажилласан бол нэг ч гэсэн амьд гарах боломж байсан хэмээн цахимд энэ хэргийн талаар шуураад байгаа билээ.
-
2017 оны 10 сарын 26
Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ.
-
2017 оны 10 сарын 26
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 27-ны өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, #нойтон #цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсч #цасан #шуурга шуурч, #хүйтрэх төлөвтэй байна.
Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваанд #хальтиргаа гулгаа үүсэх, #цасанд хаагдах, үүний улмаас тээврийн хэрэгсэл #саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн #найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны #нөөцтэй, #дулаан хувцастай зорчихыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
-
2017 оны 10 сарын 26
Д.Мөрөн: С.Зоригийг бүрэлгэсэн хүмүүсийн шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй байсан юм
-
2017 оны 10 сарын 26
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
-
2017 оны 10 сарын 26
Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
-
2017 оны 10 сарын 26
Дохио: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
-
2017 оны 10 сарын 26
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
-
2017 оны 10 сарын 26
Улаанбаатарт өдөртөө 15 хэмийн дулаан байна
-
2017 оны 10 сарын 25
Баянгол дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Орчин үеийн стандарт бүхий шинэ барилгын нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Од энд партнерс” ХХК-ийн захирал Т.Хосбаяр болон тус сургуулийн удирдлагууд, ажиллаж байгаа болон ахмад багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургуулийн барилгыг өргөтгөн шинээр барьснаар суудлын тоо 10680-аар нэмэгдсэн. Өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан бол энэ тоог өнөөдрийн байдлаар таваар буулгасан. байгаа. Цаашид энэ тоог бууруулах чиглэлээр ажилласаар байна. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, секц дугуйлангуудыг хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч, сурагчдын сургалтын амжилт, чанарыг дээшлүүлэх боломж бий болж байгаад баяртай байна. Монгол Улсын хойч үе, хүүхэд бүрийн хөгжил, сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүчээ зориулан үр бүтээлтэй ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч багш нартаа болон эрдмийн оргил руу тэмүүлэн, сурч, хөгжиж байгаа хүүхэд багачууддаа, элбэрэл хайраар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эцэг эхчүүд та бүхэнд амжилт хүсье” хэмээлээ.
Сургуулийн шинэ барилга нь 1500 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтайгаар ашиглалтад орлоо. Ингэснээр тус дүүргийн “Эрдмийн өргөө”, “Эрдмийн ундраа” цогцолбор, 20, 51, 73 дугаар сургуулийн ачаалал буурч, 1 ба 4 дүгээр хорооны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульдаа явах боломжтой болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.