-
2020 оны 4 сарын 21
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийг намар хурааж авсан. 2020 оны нэгдүгээр улирлаас эхлэн цэцэрлэгүүд хичээллээгүй. Тиймээс хичээлийн бэлгэлд хурааж авсан эд зүйлийг энэ сард багтааж буцааж өгөх ёстой.
-
2020 оны 4 сарын 21
Энэ сарын 30-нд ээлжит нислэгээ БНСУ руу зохион байгуулна. Нислэгтэй холбогдуулан өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг тавина. Дээр нь гаднаас ирж байгаа иргэд шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэлээ.
-
2020 оны 4 сарын 21
мэдэгдэл
-
2020 оны 4 сарын 21
Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 341 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд тандалтын зорилгоор 11 сорьцонд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 154 хүнд ажиглалт тандалт үргэлжилж байна.
-
2020 оны 4 сарын 21
Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 улсад 2.4 сая хүн халдвар авч, 170 гаруй мянган хүн нас бараад байна. Хойд хөршид 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдлээ. Буриад хотод 27 тохиолдол нэмэгдэж нийт 153 халдвар боллоо. Халдвар 2-3 долоо хоногт оргил үедээ хүрнэ гэж тооцоолж байгаа аж.
-
2020 оны 4 сарын 21
Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн дарга Я.Дамдиндоржтой уулзаж ярилцлаа.
-
2020 оны 4 сарын 20
Хилийн ангиудаас цэргийн тэтгэвэрт гарсан ахмад хилчдийг “Бид хамтдаа” аянд нэгдэхийг уриаллаа.
-
2020 оны 4 сарын 20
Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай үйлчилгээг Солонгост хорио цээрийн онцгой дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй тул түр азнахыг зөвлөж байна.
-
2020 оны 4 сарын 20
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн.
-
2020 оны 4 сарын 20
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандартчилал хэмжил зүйн газраас бүрдсэн хоёр ажлын хэсэг шатахуун түгээх станцуудад түүврийн аргаар бензин, шатахууны чанар, дүүргэлтийн хэмжээнд хяналт шалгалт хийхээр болжээ.
-
2020 оны 4 сарын 20
Мөн хүрэн баавгайг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны VII тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн бөгөөд Олон Улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлд бүртгэлтэй юм.
-
2020 оны 4 сарын 20
АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг гардуулан өглөө.
-
2020 оны 4 сарын 20
Коронавирустэй нь батлагдан ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа нэг иргэн эдгэрчээ.
-
2020 оны 4 сарын 20
"Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа" эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын ахлах ангийн оюутнууд дунд зарлаж байна.
-
2020 оны 4 сарын 20
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
-
2020 оны 4 сарын 20
Аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 110 иргэн байна. Түүнчлэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зургаан үе шаттайгаар зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулсан гэдгийг энэ үеэр онцолсон юм.
-
2020 оны 4 сарын 20
Анх танилцаж байсан газруудаараа аялах, анх хийж байсан зүйлүүдээ хамт хийх нь мэдрэмжийг нь сэргээж өгдөг дасгалын нэг хэлбэр юм. Тиймээс хосуудад анх танилцаж байсан газруудаараа аялж, сайхан дурсамжуудаараа аялах, зургийнхаа цомгийг дэлгэж хамтдаа ярилцах нь их үр дүнтэй. Аавууд анхны хүүхэддээ их анхаарал хандуулж, эхнэрээ халамжилдаг байсан бол хоёр, гурав дахь хүүхэд дээрээ сулраад эхэлдэг. Энэ нь мэдрэмж суларч байгаа нэг хэлбэр. Тиймээс биенийгээ мэдрэх их чухал.
-
2020 оны 4 сарын 19
ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулж, зээл авсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур худалдаж авч эхэлжээ.
-
2020 оны 4 сарын 19
Олон улсын одон орон судлалын холбооноос гишүүн орнууддаа шинээр нээгдсэн зарим одод нэр өгөх боломж олгодог. Нэр шалгаруулахад хуваарилагдсан шинэ гарагуудад нэр өгөхөөр таван тивийн 106 улс орон оролцжээ.
-
2020 оны 4 сарын 19
Коронавирусний халдвар дэлхийн 213 оронд нийт 2.3 сая тохиолдол бүртгэгдэж, 163 мянган хүн нас бараад байна. Халдвар АНУ, Итали, Их Британи, Турк, Испани Герман зэрэг улсуудад халдварын тохиолдол өндөр байна.