-
2020 оны 9 сарын 16
10.00 цагт БОАЖЯ-наас өөрийн байрандаа Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766
-
2020 оны 9 сарын 16
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
-
2020 оны 9 сарын 15
2019-2020 оны өвөл нийслэлийн хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17.8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10.4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9.6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн, 16.8 хувийг яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ.
-
2020 оны 9 сарын 15
Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрийн баяраа фенүүдтэйгээ тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн улмаас ойн баяраа тэмдэглэж чадаагүй юм.
-
2020 оны 9 сарын 15
Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцжээ.
-
2020 оны 9 сарын 15
Дэлхий нийтийн нийгэм, эдийн засаг, техник, технологийн хурдацтай өөрчлөлт нь хүн насан туршдаа сурч боловсрох, ажил мэргэжлээрээ өсч хөгжих, жендэрийн мэдрэмжтэй мэргэжил сонголт руу хөтөлсөн мэдээллээр хангах хэрэгцээ шаардлага чухалчлагдаж байна.
-
2020 оны 9 сарын 15
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
-
2020 оны 9 сарын 15
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар эрс сэрүүсч, шөнөдөө хасах хэм рүү орсноос айл өрх галлагаагаа эхэлжээ.
-
2020 оны 9 сарын 15
Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн наймдугаар сарын 29-нд эх нутагтаа ирж "DREAM" зочид буудалд тусгаарлалтад байсан 14 хүн өчигдөр шөнө буюу есдүгээр сарын 14-нд хоолны хордлого авч ХӨСҮТ-д хүргэгджээ.
-
2020 оны 9 сарын 15
“Вензөү” зочид буудал нь дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 419 иргэний тусгаарлалтыг хүлээн авсан бөгөөд дараагийн захиалгат нислэг буюу өнөөдрийн /2020.09.15/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг хүлээж авахаар бэлтгэл хангаад байсан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
2020 оны 9 сарын 15
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК жил бүрийн есдүгээр сарын 15-наас айл өрхийн дулааныг өгч эхэлдэг. Энэ дагуу өнөөдрөөс орон сууцны айлуудын дулааныг өгч эхэлжээ.
-
2020 оны 9 сарын 15
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалыг эсэргүүцэж иргэд Сүхбаатарын талбайд жагсаж байна. Тэдний зүгээс буцалтгүй тусламж нэрийн ард эрх мэдэлтнүүдийн амыг таглаж байна гэсэн байр суурийг илэрхийллээ.
-
2020 оны 9 сарын 15
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан.
-
2020 оны 9 сарын 15
Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Тээврийн цагдаагийн албанд тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан билээ.
-
2020 оны 9 сарын 15
Өнгөрсөн хавар 22.1 сая толгой төл бойжуулсан. Бойжуулсан малтай дүйцэх хэмжээний мал эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ.
-
2020 оны 9 сарын 15
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
-
2020 оны 9 сарын 15
09.00 цагт “Баянхошуу” бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх гарц шийдэл" хэлэлцүүлэг болно. Утас: 9932-4939
-
2020 оны 9 сарын 15
Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, цас хайлмагтан орж, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
-
2020 оны 9 сарын 14
Гаалийн байгууллага хил дээрх хяналт шалгалтынхаа хүрээнд манайдаа л ховор эм ургамлыг гадагш гаргахгүйгээр хянадаг болсон. Үүний нэг нь дэрэвгэр жиргэрүү хэмээх ургамал юм. Мэнэнгийн талд ургадаг энэхүү ургамлыг монголчууд хятадуудад нэг кг-ийг нь 6000 төгрөгөөр зарж, борлуулдаг байна. Дэрэвгэр жиргэрүү нь манай орны ховор ургамлын жагсаалтад орсон ба БНХАУ, БНСУ-д хүн орхоодойг орлуулж, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг аж.
-
2020 оны 9 сарын 14
Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сонгогдсон аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн иргэдэд үйлчлэх өрөө, танхимыг засварлаж, шаардлагатай тавилга, хэрэгслээр хангаж байна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн болон ажил, мэргэжлийн чиглэлээр ажил хайгч нарт мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажлын байрны зарыг олон нийтэд түгээх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх орчин нөхцөлийг сайжруулан, үйлчилгээний шинэлэг өнгө төрхийг бүрдүүлэх юм.