-
2022 оны 7 сарын 13
“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла” гэж алдарт яруу найрагч О.Дашбалбарын хэлсэнчлэн бидний цөөхөн монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, бие биеэ ойлгож, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай.
-
2022 оны 7 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ.
-
2022 оны 7 сарын 11
Хөх манхан тэнгэр, хөрст алтан дэлхийг эзэгнэнхэн төрсөн хувь ерөөлөөрөө бахархан омогшдог Монгол түмний Үндэсний их баяр наадам болж байна. Монгол наадам бол хүн бүр улсынхаа тусгаар тогтнолыг хүндэтгэн дээдэлж, бататган хамгаалж, үндэстнийхээ түүхээр бахархаж, ахуй соёлоороо гоёдог өдөр билээ.
-
2022 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын мэндийг дэвшүүлье!
-
2022 оны 7 сарын 10
Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлалаар Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгууллаа.
-
2022 оны 7 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзлаа.
-
2022 оны 7 сарын 10
Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
-
2022 оны 7 сарын 09
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
-
2022 оны 7 сарын 09
ACE нь Засгийн газар болон гарааны бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллаж, тэднийг дэмжих, өргөжүүлэх, томоохон аж ахуйн нэгжүүдийг бий болгох зорилготой байгууллага юм. Энэхүү байгууллага нь Сингапурын гарааны бизнесийн тогтвортой эко системийг бий болгохыг зорьж ажилладаг бөгөөд гарааны бизнес, корпорац, дээд боловсролын байгууллага, эрсдэлийн капитал, олон нийтийн гэсэн таван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
-
2022 оны 7 сарын 09
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал өндөрлөлөө. Уг айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тодруулгыг хүргэе.
-
2022 оны 7 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ.
-
2022 оны 7 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо бусдын гарт амиа алдсанд эмгэнэл илэрхийллээ.
-
2022 оны 7 сарын 08
Санамж бичгүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.
-
2022 оны 7 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олголоо.
-
2022 оны 7 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын Темасек олон улсын сангийн хөрөнгө оруулалттай Эс Ти Инженеринг групп компанийн удирдлагуудтай уулзаж, авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
-
2022 оны 7 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүн өмнөд Ази төдийгүй дэлхийд шилдэг их сургуулийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг Сингапурын Үндэсний Их сургуульд зочилж, удирдлагуудтай нь уулзлаа.
-
2022 оны 7 сарын 08
Хууль зүйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, нийт 48 асуудлын хүрээнд 61 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоол батлуулсан байна.
-
2022 оны 7 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй хэлэлцээ хийв.
-
2022 оны 7 сарын 08
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо. Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Тео-той уулзлаа.
-
2022 оны 7 сарын 08
Эрдэм шинжилгээний хуралд Австри, Люксембург, Солонгос, Швейцар, Герман, Унгар, Литва, Гүрж, Чех, Португал, Колумби, Орос, Хятад, Монгол зэрэг 14 орны 60 гаруй орчим судлаач, эрдэмтэд цахим болон танхимаар оролцож, олон улсын нэр томьёоны туршлага, хэлний технологийн талаар илтгэл хэлэлцүүлж байна.