-
2022 оны 8 сарын 23
Токушүкай группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ 50-60 сая ам.долларын хөрөнгө оруулалтааар Монголд Зүрх судасны төв байгуулахаар болжээ. Мөн эмч нарыг сургаж бэлтгэх, харилцан туршлага солилцоход анхаарч ажиллана гэлээ.
-
2022 оны 8 сарын 23
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2022 оны 8 сарын 23
АН-ын бүлэг хуралдаж бүлгийн даргаа сонгосон мэдээлэл байна. Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгожээ.
-
2022 оны 8 сарын 23
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлосон.
-
2022 оны 8 сарын 23
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2022 оны 8 сарын 22
Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн 39.1 дүгээр заалтын хоёр дах өгүүлбэр буюу Ерөнхий сайд, УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалтыг 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзсэн. Иймээс хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнд УИХ авч хэлэлцэх, ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй. Гэхдээ үүнтэй холбогдуулсан цаашдын эрхзүйн орчныг яаж явах вэ гэдэг асуудал ярихгүй байж болохгүй. Тийм учраас МАН хуралдлаа.
-
2022 оны 8 сарын 22
"Хамгийн муу гэгддэг 76 хүн ард түмний төлөөлөл. Энэ хүмүүсийг Засгийн газарт оруулж ирвэл муухай харагдана гэдэг нийгмийн сэтгэл зүйг эвдэх ёстой" гэв.
-
2022 оны 8 сарын 22
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг хаалттай сонсч завсарлажээ. Харин одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар намын бүлгүүд байр сууриа нэгтгэх юм.
-
2022 оны 8 сарын 22
Одоо давхар дээл өмссөн тохиолдолд 16 сайд давхар дээлтэй болно.
-
2022 оны 8 сарын 22
Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгууллагад халдсан үйлдэл болж буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор “Үндсэн хууль тогтоогчдын холбоо” үзэж эсэргүүцлээ илэрхийлж байна.
-
2022 оны 8 сарын 22
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын дотоод, гадаад нөхцөл байдлын талаарх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илтгэл болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай хэлэлцэх учир ээлжит бус чуулган хаалттай горимд шилжлээ.
-
2022 оны 8 сарын 22
УИХ: Ээлжит бус чуулган нээлтээ хийж байна
-
2022 оны 8 сарын 22
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.
-
2022 оны 8 сарын 22
УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэг зурсан энэхүү 122 тоот захирамжинд нэг зүйл буруу байгаа нь “Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг хэлэлцэнэ” хэмээсэн нь. Учир нь, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан тогтоол нь гармагцаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг бөгөөд үүнийг Цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан тогтоолыг УИХ хэлэлцдэггүй юм.
-
2022 оны 8 сарын 21
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.
-
2022 оны 8 сарын 20
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Монгол – Японы бизнес форум 2022” өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center”-д эхэллээ.
-
2022 оны 8 сарын 19
Төсөл хэрэгжих 14 жилийн хугацаанд нийт 600000 гаруй шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулсан ба түнхний үений физиологийн дутуу хөгжил оношлогдсон 60000 гаруй нярай давтан үзлэгээр хянагдаж бүрэн эдгэрсэн. Мөн 5000 гаруй нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлсэн.
-
2022 оны 8 сарын 19
Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллалаа. Энэ музей нь хуучнаар Лениний музейн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сан хөмрөгийн зургаа орчим хувийг дэлгэн үзүүлж байна.
-
2022 оны 8 сарын 19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцсэн юм.
-
2022 оны 8 сарын 19
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах гэх зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг гэж үздэг хэмээн хууль санаачлагч танилцуулав.