-
2016 оны 8 сарын 29
Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
-
2016 оны 8 сарын 29
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн хүсэлтээр татгалзахаар болсноо мэдэгдсэн П.Цагаан өнөөдөр өөрийнх нь оронд томилогдож буй УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ын дарга асан Ц.Баярсайханд тамгаа гардуулан өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2009 оноос хойш ажиллаж байсан П.Цагаан ажлаа өгөхөөр болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрээр “АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж, хуримтлуулсан төрийн болон улс төрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо Ардчилсан намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ та бүхэнд мэдэгдэж байна” гэж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдэж байсан юм.
-
2016 оны 8 сарын 29
аааа
-
2016 оны 8 сарын 29
Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 8 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр ЕБС-ийн эхний цагийн хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жил ”Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдвээр хичээл заахаар болсон байна. Ерөнхийлөгчийн хичээл ирэх пүрэв гаригт буюу есдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагт эхэлнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны есдүгээр сарын 1-нд ”Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд ”Монголын бахархал”, 2011 онд ”Монголын сайхан орноор”, 2012 онд ”Хүн болох багаасаа”, 2013 онд ”Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”, 2014 онд ”Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө”, 2015 онд ”Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ.
-
2016 оны 8 сарын 29
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 76,4 хувьтай байна
-
2016 оны 8 сарын 29
2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-
2016 оны 8 сарын 29
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгалаа
-
2016 оны 8 сарын 29
Өнгөрөгч бямба гаригт Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө.
Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.
Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням ”Рио-2016” олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулсан.
Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдлээ.
Үүнд, Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар цолонд тодорхойлохоор Удирдах зөвлөлийнхөн санал нэгджээ.
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжинням 2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, 3 хүрэл медальтнуудыг төрүүлсэн амжилтаар Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлохоор болжээ.
”Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий хүрэл, дэлхийн шилдгүүдийн тулаан ”World Masters” тэмцээнд гурав дараалан түрүүлсэн анхны жүдоч, ”Их дуулга”, Гран При ангилалын тэмцээний 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медалийн амжилтаар нь Хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо.
Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/ болон ”Москва-1980” олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ.
Д.Сумъяагийн багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од, анхны багш Чиёондоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнуулах хүсэлтийг Удирдах зөвлөлийнхөн гаргасан байна.
-
2016 оны 8 сарын 29
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг ойрын үед ИБУИНВУ-д /Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад/ суух Элчин сайдаар томилохоор болжээ.
Одоогоор тус улсад Н.Тулга Элчин сайдаар сууж байгаа билээ. Тэрээр 2013 оны аравдугаар сард томилогдон очсон бөгөөд Элчин сайдын албыг гурван жилийн хугацаатай хашдаг бөгөөд хугацаа нь дуусч буй юм. Дашрамд дурдахад, С.Баяр өмнө нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан билээ.
-
2016 оны 8 сарын 29
“Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцсон Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлллээ. Хууль зүйн дотоод хэргийн яам, ХХЕГ хамтран Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяаг гурван өрөө байр, боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэн хүрэл медалийн эзэн болсон Доржнямбуугийн Отгондалайд хоёр өрөө байрыг бэлэглэлээ.
Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.
-
2016 оны 8 сарын 29
Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-ний даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул иргэд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Сүхбаатар дүүрэг
10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
Баянгол дүүрэг
10.30-18.00 цагт: 6, 7, 12, 17, 18-р хороо 10-р хороолол, 4-р хороолол 8, 17, 18, 18А, 38, ХД-67, 71, 76, 86, 86А, 42, 55-1, 55-2, К-102-108, Элеганс тауны 44А, B, С, D, F байр, Монгени цогцолбор сургууль, МҮОНРТ болон тэдгээрийн ойр орчмоор,
Сонгинохайрхан дүүрэг
10.30-18.00 цагт: 15-р хороо Өнөр хорооллын 19, 20, Москва хорооллын 44-р байр, ОСНААУГ-ын БТТ, 1, 12-р цэцэрлэгүүд, Сити шоп-79, Өнөр-19, Өнөр-20 СӨХ-үүд, Сансар кабелийн телевиз болон тэдгээрийн ойр орчмоор,
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.
Хан-Уул дүүрэг
11.00-18.00 цагт: Цагаан шонхор, Эрхэт сүлд, Монголиа Вояаж, Сандей, Морин нуур, Ди Си Би, Тахианы ферм, РЭС бетон зуурмаг, Хийт констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2016 оны 8 сарын 29
100 жилд дотуур хувцас хэрхэн өөрчлөгдөв
-
2016 оны 8 сарын 29
Ирэх даваа гаригт олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлнэ
Түгээх
2016-08-27 13:44:29 - Спорт
sumyaБразил улсын Рио Де Жанейро хотноо зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын тамирчид хоёр медальтай ирсэн билээ. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Энэ хоёр тамирчин хоёулаа ХХЕГ-ынх юм.
Тэгвэл ХХЕГ-ын хамт олон ирэх даваа гарагт ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх ажээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаа ХХЕГ-ын байранд өглөө 09:00 цагт болно.
-
2016 оны 8 сарын 29
Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, Хүмүүнлэгийн сургуулийн оюутны байранд тэсэрч, дэлбэрэх зүйл байна гэсэн дуудлага өчигдөр НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж дохионы пуужин байсныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах тасгийн дарга ахлах дэслэгчэд хүлээлгэн өгчээ.
-
2016 оны 8 сарын 29
хуулиудын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
-
2016 оны 8 сарын 29
Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийн хүрээнд УИХ дахь АН-ын бүлэг нээлттэй хэлэлцүүлэг явуулах болжээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлаар УИХ-ын АН-ын бүлэг нээлттэй хуралдаан хийж хэлэлцэх болсон байна.
Хэлэлцүүлэгт хүний эрхийн байгууллагуудыг урьж оролцуулан, санал дүгнэлтийг нь сонсох бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулах аж. Нээлттэй хуралдаан энэ сарын 29-ний даваа гарагт 10:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис” хаан танхимд болох юм байна.
-
2016 оны 8 сарын 29
Хүнд хэцүү цагт татвар нэмэх нь аж, ахуй нэгж, ард иргэдэд хэрхэн тусах вэ гэдгийг эрх баригчид мэдэхийн ихээр мэдэж байгаа. Аж, ахуй нэгж, хүн амын орлогын албан татвар нэмэгдэх нь байгууллагуудад д хүндрэл авчирна. 2013 оноос хойш гурван жил гаруй үргэлжилж энэ удаагийн хямралыг дотоодын ААН-үүд эцсийн нөөцөө шавхтал дуулгавартай, хүлцэнгүй байдлаар туулж татвар, түрээсээ төлөөд явж ирсэн нь үнэн. Бодлогын хэмжээнд асуудлаа мөн шийдэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон Өршөөлийн гэсэн хоёр хууль гарч 33 мянган ААН-ийн санхүү, татварын тайлан ил болж, үр дүнд нь 34.2 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ, орлого гарч ирсэн билээ.
-
2016 оны 8 сарын 29
Шведийн хамгийн шилдэг сургуулиудад хэрхэн хүүхдээ суралцуулах вэ?
-
2016 оны 8 сарын 29
Умайн хүзүү нь хорт хавдарт хамгийн өртөмтгий эрхтэн гэгддэг. Умайн хүзүүний хавдар гэдэг нь умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орохыг хэлнэ. Жирийн үед эс нь хуваагдан төлжих замаар бие махбодид шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширч үхсэн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн бий болж байдаг тасралтгүй үйл явц юм. Хүний папилома вирус (HPV) умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг болохыг шинжлэх ухаан баттайгаар тогтоогоод байгаа юм. Энэ вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүнд нэвтрэн орж тэнд вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаанууд гэвэл:
-Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
-Тамхи татах зэрэг хорт зуршил
-Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
-Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх
Умайн хүзүүний хавдрыг ямар ямар аргаар эрт оношлож болох вэ?
-Эмэгтэйчүүдийн үзлэг
-Умайн хүзүүний дурандалт \кольпоскоп\ – Энэ нь умайн хүзүүг томруулан харах –шинжилгээний арга бөгөөд телевизийн дэлгэцээр үйлчлүүлэгчид өөрт нь илэрч байгаа өөрчлөлтийг харуулан тайлбарлах боломжийг олгодог.
-Умайн хүзүүний эсийн шинжилгээ (пaп тест) – Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга. Маш энгийн ажилбар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй.
Умайн хүзүүний эдийн шинжилгээ – Энэ нь эсийн шинжилгээ эргэлзээтэй гарсан тохиолдолд умайн хүзүүнээс жижиг эд таслан авч шинжлэх арга.
НPV-ийн шинжилгээ. Хавдар үүсгэж байгаа хүний папилома вирусыг нүдээрээ харан оношлох боломжгүй учраас зөвхөн эсийн шинжилгээгээр энэ вирус байгаа үгүйг, хэрвээ байвал хавдар үүсгэх өндөр эрсдэл байгаа эсэхийг тогтооно.
Эсийн шинжилгээ өгөхдөө ямар шаардлагыг хангах ёстой вэ?
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө усанд, шүршүүрт орж болохгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө тампон, жирэмснээс хамгаалах эм мөн -эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй
Хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хавдрын эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүйд хамаг аюул оршино. Энэ өвчнийг зөвхөн эмчид үзүүлж эсийн шинжилгээ өгснөөр илрүүлэх боломжтой. Өвчин хүндэрч хожуу шатандаа орсон үед бэлгийн харьцааны үеээр цусархаг ялгадас гарах, мөн үтрээнээс махны шүүс шиг ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, гуя цавь руу өвдөх, ядарч сульдах шинж илэрнэ.