Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн авсан гэрэл зургуудыг нэгтгэж “My country like a Mosaic” нэртэй ном хэвлэгдэн гарчээ. Энэ талаар өнөөдөр номыг эрхлэг гаргасан Германы талын төлөөлөл болон Н.Алтанхуягийн зөвлөх Б.Ган-Очир нар хэвлэлийнхэнд уг бүтээлийг танилцуулсан юм. Уг бүтээл нь олон улсын стандартын дагуу хийгдсэн чанартай бүтээл болсон гэдгийг номыг бүтээсэн багийнхан онцолж байлаа. Мөн манай улсаас анх удаа зурган ном олон улсын зах зээл дээр хэвлэгдэж гарч байгаа аж. Уг номыг хэвлүүлсэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Von Goethe Holding” ХК-ийн хэвлэлийн компани нь баруунд эхний тавд багтдаг томоохон компани бөгөөд тус компани нь барууны хэвлэлийн зах зээл дээр ном хэвлүүлэн борлуулахдаа маш өндөр шалгуураар бүтээлүүдээ шалгаруулдаг юм байна. Уг номонд оруулахаар анх Н.Алтанхуягийн өөрийнх нь авсан 1500 гаруй гэрэл зургийг явуулсан бөгөөд үүнээс шилж, сонгон 450 гаруй зургийг нь оруулсан байна. Энэхүү ном Ерөнхий сайд Н.Алтанхуягийн олон улсын зах зээлд худалдаанд гаргасан хоёр дахь бүтээл юм. Өнгөрсөн жил тэрээр “Оргил өөд” хэмээх номоо англи хэл дээр орчуулан баруунд гаргаж байсан удаатай.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улстөрчидөөс олон улсын зах зээл дээр өөрийн авсан гэрэл зургаа ном болгон хэвлүүлсэн хоёр дахь хүн болж байгаа гэнэ. Түүний өмнө одоогийн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн гадаад орноор аялах явцдаа авсан гэрэл зургуудаа ном болгон худалдаанд гаргаж байжээ. Даширамд сонирхуулахад уг нь амазон болон бусад олон улсын томоохонд тооцогдох номын худалдаагаар 50 еврогоор зарагдаж байгаа гэнэ. Номын албан ёсны Монгол дахь нээлт өнөөдөр орой 18 цагаас болно.

Сэтгэгдэл (4)