Дуучин Николь Шерзингер найз залуу Льюис Хамилтоноос сүр дуулиантайгаар салжээ. Хосууд долоон жил болзосны эцэст харилцаагаа бүрмөсөн тасалсан байна. "The Sun" сонинд нийтэлснээр Формула-1 авто уралдааны аварга, 30 настай Хамилтон дуучин бүсгүйтэй гэрлэж, гэр бүл зохиохоос татгалзсан гэнэ. Тус сонины эх сурвалж Дэн Вуттэн "Хамилтон өөртэй нь гэрлэх төлөвлөгөөгүй байсныг Николь олж мэдсэн. Ингээд сэтгэлээр унасан Николь ирээдүйд итгэх итгэлээ алдсан юм" хэмээн ярьжээ. Тэд өмнө нь гурван удаа салж, эргэн нийлж байжээ.
Сэтгэгдэл (1)