Бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулсан уран баримлын “Байгаль” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд байгалийн зүй тогтлыг эмэгтэй хүнээр төлөөлүүлсэн 12 баримлыг танилцуулсан нь арга билгийн бэлгэдэлтэй холбоотой аж. Энэхүү бүтээлүүд нь Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Ө.Батсүрэнгийн сэтгэлгээний илэрхийлэл юм. “Байгаль” үзэсгэлэн ирэх сарын тавныг хүртэл “Blue moon” арт галерейн танхимд болно.
Сэтгэгдэл (1)