Монголын улс төрд 10 жил хамтран ажиллана гэсэн асар том гэрээ байгуулаад Засгаа самарсан хүмүүс бол Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр. 2024 он хүртэл хаанчилна гэж төсөөлж байсан тэдний мөрөөдөл талаар болж хоёул БНСУ-д сууцгааж байна. Гэхдээ хоёулаа эрүүл мэндийн асуудалтай болцгоож харийг зорив.
Тусгаар Монголын Ерөнхий сайд байсан энэ хоёр эрхэм өөрийн орныхоо эрүүл мэндийн системд итгэхгүй байна. Тэгээд ард түмнийхээ төлөө ажиллана. Ажиллаж ирсэн гэж ярих нь гунигтай. Н.Энхбаяр Соёлын сайд, УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга, МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Монголын бүх л том албан тушаалыг ээлж дараалан хашиж "хаан" болтлоо мандсан. Амьдралынхаа хорь гаруй жилийг ийм том албан тушаалыг дамжиж өнгөрүүлсэн. Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга, Ерөнхий сайд гээд бас л явж өгсөн. Улс төрд бас л хорь гаруй жил хаанчлав. Ийм урт удаан хугацаанд Монголын төрийг удирдахдаа эрүүл мэндийнхээ салбарыг шинэчлэх итгэл, зориг, сэтгэлтэй байсангүй. Нэг салбарыг битгий хэл нилээд хэдэн салбарыг шинэчлэх хангалттай хугацаа. Ард түмнээ болохоор Монголдоо эмчлүүл гэж загначихаад өөрсдөө БНСУ-ыг зорих ариун явдал уу? Ийм урт удаан хугацаанд төр удирдчихаад өөрийн орныхоо нэг салбарт итгэхгүй байх нь аль хир эх оронч үйлдэл вэ? Эдгээр асуултанд ард түмэн хариулж, дүгнэлт өгөх эрхтэй дээ.
Саяхан хөнгөн гэмтэл авсан тэр өдөрөө Н.Алтанхуяг БНСУ-ыг зорьсон. Өчигдөрөөс тэрээр бие сайн удахгүй очно гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Түүний талаар өөр ямар нэгэн мэдээлэлгүй байсан. Тэгвэл өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр БНСУ-д уулзалдсан гэсэн яриа тархаж эхлэв. Хэрэв тэд уулзалдсан нь үнэн бол улс орны өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн хоёр жилийн хамтын ажиллагааны алдаа оноо, Н.Алтанхуяг яагаад огцоров? Юу болоод өнгөрөв? Хэн хэн эсрэг ажиллав гэх мэт олон асуудлыг хөндөн ярилцсан нь тодорхой. Гэхдээ тэдний ярианы сэдвийн талаар тодорхой мэдээлэл алга. Удахгүй бага багаар мэдээлэл задарна. Эх сурвалжийн мэдээлснээр бол хамтын ажиллагааны гэрээндээ үнэнч байж, хоёр биенийхээ нөхөрлөлийг хүндэтгэн ажиллана гэсэн бололтой.
Ер нь Монголын улс төрд хоёр том хуваагдал бий болов. Нэгд Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын хослол. Нөгөө талд нь тэдний гэрээг эсэргүүцэгчдийн арми. Энэ хоёр блокийн аль нь илүү хүчирхэг, алсыг харсан болохыг ирэх өдөрүүдэд л харах боломжтой. Одоогийн байдлаар Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр ялагдал хүлээлээ. Тийм ч учраас харьд төлөвлөгөө боловсруулан уулзалдацгааж байгаа байх.
Нэгэн цагт Н.Энхбаярын гаргаж ирсэн хүмүүс даргынхаа эсрэг ажиллаж эхэлсэн шиг Н.Алтанхуягийн хүмүүс түрүүчээсээ урваж эхэлцгээв. Ийм нөхцөл дунд ижил хувь заяа туулсан, адил настай эрхэмүүд харьд уулзалдсан бололтой.

Сэтгэгдэл (75)