Өчигдөр Их эзэн чингис хааны мэндэлсэний түүхт ой, Монголын бахархалыг өдрийг ард нийтээрээ тэмдэглэж өнгөрүүллээ. Алив улс үндэстэн бүр өөрийн бахархах түүх, бүтээх ирээдүйтэй байдаг. Монголчууд бидний бахархал ёстой үнэт зүйл нь гарцаагүй аугаа түүх билээ. Монголын төдийгүй дэлхийн хэмжээний бахархалт хүмүүс болсон Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг бахархалын баяр болгон тэмдэглэх болсон нь сайхан хэрэг. Тэгвэл бусад улс орнууд бахархал гэдгийг чухам хэрхэн хүлээж авдаг болохыг тодруулсан сонирхолтой судалгааны хэсгээс та бүхэнд хуваалцаж байна. Мэдээж улс үндэстэн бүр өөрийн эх орон, түүх соёл, зан заншлаараа бахархадаг гэсэн түгээмэл хариултыг өгсөн байна. Гэхдээ судалгаанд хамрагдсан орны иргэд түүхэн хүнийг бахархал гэж нэрлэх нь ховор ажээ. Ингээд зарим үндэстнүүд юугаар бахархадаг болохыг сонирхоё.
Америкчуудын ихэнхи нь эрх чөлөөт, ялгаварлан гадуурхах үзэлгүй, ардчилсан хүчирхэг, хөгжингүй орны иргэн гэдгээрээ бахархадаг. Гэхдээ судалгаанд оролцогсодын багагүй хувь нь үүнийг “эрх чөлөөний хөшөө”-гөөр илэрхийлсэн байна. Мөн дэлхийн хаана ч очсон хамт байдаг “кока кола” “макдоналдс”-аар багагүй хүн нь бахархадаг гэнэ. Мөн Америкчууд Билл Гейтсээс илүү Стиб Жобсоор бахархадаг ажээ.
Англичууд хамгийн хөгжимлөг хүмүүс гэдгээ энэхүү санал асуулгаар хариулжээ. Тэд аугаа аж үйлдвэржилт, Уилльям Шиксперийг төдийлөн дурссангүй. Битлз, Аделийг жинхэнэ Английн бахархал гэж 40% нь үздэг байна. Мөн тэд маш үндсэрхэг хүмүүс гэдгээ нотолжээ. Судалгаанд оролцогсодын 20% хувь нь хатан хаанаараа бахархадаг байна.
Германчууд хөл бөмбөгийн шигшээ багаараа бахархадаг. Мөн шар айраг бол Германы аз жаргал гэж 30% нь үздэг бол Мерсидес Бензийг мөн гайхамшиг гэж үздэг ажээ.
Үнэндээ Оросуудыг ийм уянгын халилтай ард түмэн гэж хэн ч төсөөлөөгүй байх. Гэтэл судалгаанд оролцогсдын багагүй хувь нь А.С.Пушкиныг жинхэнэ бахархал, суут хүн гэж үздэгээ илэрхийлсэн байна. Мөн хүчирхэг Орос орныг байгуулахад гавьяа байгуулсан М.Клашниковыг Оросын бахархал гэж үздэг байна.
Солонгос улсын бахархал нь намдемун хаалга гэж албаны хуудаснаа их бичигддэг. Гэвч Солонгосчууд энэ хаалгаараа төдийлөн бахархаад байдаггүй гэнэ. Харин тэдний шинэ цагийн бахархал бол гарцаа байхгүй “Samsung” гэдгийг судалгаанд оролцогчид хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн залуус нь К-Поп стилээр бахархадаг гэсэн бол тэдний дундаасаа хамгийн их фентэй нь НОТ байсан гэнэ.
Израйль “энэ талаар нэг их боддоггүй”. Хамгийн хачирхалтай хариултыг өгсөн хүмүүс бол еврейчүүд. Уг нь бол тэд Есүс гээд л эхлэх ёстой байтал. Энэ талаар төдийлөн бодоод байдаггүй гэж олон хүн хариулжээ. Туршлага бол дайсан, бэрхшээл бол бидэнд бурхнаас өгсөн бэлэг гэж үздэг Еврей үндэстнүүд аливаа асуудлыг туршлагаар биш, бэрхшээлийг давах шинэ сорилт оролдлогоор давсаар арабын ертөнцөд цорын ганц еврейн улсыг хамгаалж байна. Гэхдээ тэдний дунд цэрэг армиараа, нобелийн шагнал авсан эрдэмтэд, IBM-ээр бахархагчид цөөнгүй бий.