
Мөн дээрх үрэвслүүдийн багагүй хэсэг нь БЗДХ –той холбоотой байдаг байна.
Умайн хүзүүний сувгийн үрэвсэлтэй үед тэр бүр зовиур шаналгаа үүсэхгүй, өвчний эхэн үед бэлэг эрхтнээс ялгарах цагаан юмны хэмжээ ихсэх, өнгө нь өөрчлөгдөх, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинжүүд гарч болох боловч ихэнхи эмэгтэйчүүд анзаарахгүй өнгөрөөдөгөөс өвчин архагшин хүндэрдэг.
Түүнчлэн энэ өвчин нь умайн хүзүүний өмөн буюу хорт хавдар үүсгэдэг суурь өвчний тоонд ордог учраас эмэгтэй хүн бүр доод тал нь 6 сар тутамд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж занших нь аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэх, цаг алдахгүй эмчлүүлэхэд сайнаар нөлөөлдөг байна.
Халдвар аваагүй ч үтрээний бичил орчин алдагдсанаар бэлгийн замын эрхтнээс бага хэмжээний ялгарал гарах нь бий. Энэ тохиолдолд эмч витамин хэрэглэх, бактерийн эсрэг лаа тавих зэрэг хөнгөн эмчилгээ зөвлөдөг. Гэтэл зарим эмэгтэйчүүд зөвлөмжийг үл тоомсорлон, хямд төсөр аргаар, сайн дураар өөрийгөө эмчлэхийг эрмэлзэх нь бий.
Орчин үед үтрээний бичил орчинг сэргээх олон төрлийн эм бэлдмэл /лактобактерин, бифидин, бифидумбактерин, ацилакт гэх мэт/ худалдаанд байна. Тиймээс судлагдаагүй янз бүрийн арга хэрэглэн өөрийгөө туршилтын туулай бүү болгоорой. Эм, бэлдмэлийг зөвхөн мэргэжлийн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эм хэрэглэх хугацааг богиносгох, эсвэл хэтрүүлэхийн аль нь ч байх ёсгүй.
Сэтгэгдэл (1)