Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2009 оноос хойш АНУ-ын элчин сайдын яамаар
ойр ойрхон зочилж Монголын хууль зүйн салбартай холбоотой зарим зүйлийг ярьдаг байсан талаар Жулиан Ассанж дэлгэлээ. Энэ удаад Жулиан Ассанжийн Х.Тэмүүжин сайдыг онцолсон нь багагүй шуугиан дэгдээх бололтой.
Бүр тодруулбал, Х.Тэмүүжин сайд УИХ-ын гишүүн болсоныхоо дараа АНУ-ын элчин сайдын яамаар ойр ойрхон зочилж Монголын хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлдэг байжээ. Тухайлбал, Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдоржийн сонгож авсан хуулийн зөвлөхийг чадваргүй, Ерөнхийлөгч энэ тал дээр алдаа гаргасан гэх мэтээр ярилцлага өгч байсан нь өдгөө дэлгэгдэж байна. Иймэрхүү төрлийн уулзалтыг Америкууд флоп уулзалт гэдэг бөгөөд энэ нь шууд АНУ-ын төрийн департмент болон Холбооны мөрдөх товчоо, SIA болон бусад байгууллагад шууд мэдээлэл болон тусгай сүлжээгээр илгээгддэг гэдгийг эх сурвалж онцоллоо. Үүнийг нь Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас Жулиан Ассанж өөрийн сайт дээр байрлуулсан байна.

Д.Дуулим
Сэтгэгдэл (44)