Парламентад янз бүрийн сонирхолтой гишүүд их бий. Спортын мастераас эхлээд цэцэгчин, малчин, тариачин, зурагчин гээд олон янзын хоббитой гишүүд УИХ-ын парламентад хууль батлалцаж явна.
Тэгвэл дээрх хүмүүсийнх дээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн шинэ хобби нэмэгдэж байх шиг байна. Түүний хувьд ногоо тарих сонирхолтой бөгөөд үүнийгээ мэргэжлийн түвшинд хөгжүүлж чаджээ. Тэрбээр хавар тарьсан ногоогоо саяхан хурааж авсан байна. Энэ талаараа ч твиттертээ жиргэж тарьсан ногооныхоо зургуудыг оруулжээ.
Т.Сар
Сэтгэгдэл (5)