Монгол Үндэсний Супер лигийн “TRYOUT” -д орох дараагийн тоглогч бол төвийн тоглогч Лонгар Лонгар юм. Тэрээр Blake Griffin -ын их сургуулийн багийн анд бөгөөд OKC THUNDER багт дуудагдаж байсан хүчирхэг төвийн тоглогч ажээ. Лонгар Лонгар нь Blake Griffin -тэй хамт талбайд NCAA -ын нэгдүгээр дивизоны Oklahoma их сургуулиас гарааны үндсэн төвийн тоглогчын байрлал дээр тоглож байжээ. Тэрээр нэг тоглолтонд 11.3 оноо, 5.8 самбараас бөмбөг авалтыг дундчилж байсан юм. Сонирхолтой нь уг тоглогч цаашлаад Монголын нэрийн өмнөөс тоглох боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа ажээ.
Сэтгэгдэл (4)