Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Утаагүй зуух” агаарын бохирдлыг 20 хувиар бууруулжээ

2014-10-24
0
ЖИРГЭХ

18a443beaad0b680big    Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар Монгол Улсын Засгийн газар олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Цэвэр агаар сангийн “Утаагүй зуух” хөтөлбөр юм. Улаанбаатар хотын 100 гаруй айл өрх “Утаагүй зуух”-аар хангагдаад байна. Мягмар гаригт /XI.26/ Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаар сангийн захирал Д.Баасан тэргүүтэй албаныхан “Утаагүй зуух”-ны туршилт, шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү лаборатори нь Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн дэргэдэх лаборатори бөгөөд Цэвэр агаар сангийн хүрээнд нийлүүлэгдэж буй сайжруулсан зуухнуудыг шинжлэх, турших үүрэгтэй юм. Одоогийн байдлаар тус лабораторид шинжлүүлэхээр 10 аж ахуйн нэгжээс 15 төрлийн зуух ирүүлснээс туршилт ын дүнд шаардлага хангасан дөрвөн төрлийн зуух байгаа юм. Энэ нь Сэлэнгэ констракшны “Өлзий зуух”, Рояал Өүшн ХХК-ын “Дөл зуух”, Элмеко ХХК-ийн “Талст зуух”, Их тэнгэрийн хүч ХХК-ийн “Векас 107” зуух юм. Энэ лаборатори хамгийн бага утаа гаргадаг, түлш түлээний зарцуулалт бага, аль болох хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд зохицсон зуухыг шалгаруулах юм. Туршилтаар утаа бага гаргадаг 15 зуухыг шалгасан бөгөөд “Өлзий”, “Том дөл”, “Талст”, “Бекас-107” гэсэн зуухууд шалгарсан байна.

“Утаагүй зуух”-ны лабораторитай танилцах ажлын үеэр БОНХ-ийн сайд С.Оюун, гаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг нартай уулзаж, хийж буй ажлын талаар ярилцлаа.

БОНХ-ийн сайд С.Оюун: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүр хувь нэмэр оруулах ёстой.

-Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулахад маш олон жил болно. Тэгэхээр хамгийн ойрын хугацаанд хийх ажил бол утаа бага ялгаруулдаг зуух. Улаанбаатар хотод 200 мянга гаруй айл өрх гэр хороолол амьдарч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 100 орчим мянган айлын зуухыг солиод байна. Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдол 20 орчим хувиар буурсан байдаг. Энэ жил гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн 80 орчим хувь нь “Утаагүй зуух”-тай болсон байх юм. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 40 орчим хувиар буурах юм. Бидний зорилго бол 40 хувиар бууруулах биш. Агаарыг бохирдолгүй болгох ёстой. Тэгэхээр айл бүхэн, хүн бүр агаарын бохирдлыг бууруулахад анхаарах ёстой. Хамгийн багадаа л гэхэд төслийн зуухаа заавар дүрмийнх нь дагуу түлж, шалнаасаа цахилгаанаар халаадаг байвал агаарын бохирдол буурах боломжтой юм.

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг:

-Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн хямд үнэтэй утаагүй зуухыг ашиглах бодлого барьж байна

-Нийслэлийн агаарын бохирдол урд жилүүдээсээ илүү байх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Зарим өдрүүдэд агаарыг бохирдуулагч бодисууд байх ёстой түвшингээсээ 10-20 дахин их байна. Утааг арилгахын тулд сүүлийн гурван жилийн турш маш их хөрөнгө мөнгө хаяж, их ажлыг хийгээд байна. Зарцуулж байгаа мөнгөний ихэнх нь бол утаагүй зуух, утаа багатай түлшинд зарцуулагдаж байна. Анх утаагүй зуухнуудыг Налайхын нүүрсэн дээр туршиж байсан. Налайхын нүүрс түлэхэд бохирдол бага мөн түлш зарцуулалт 30 орчим хувиар бага байсан. Харин энэ жил Багануурын нүүрсэн дээр туршиж байна. Засгийн газраас Багануурын нүүрсийг хямдралтай үнээр борлуулж эхэлснээр иргэд Багануурын нүүрсийг ихээр түлэх болсон байна. Багануурын нүүрсний хувьд яг түлш зарцуулалтын хувьд ялгаа гарахгүй байна. Түлш хэмнэхгүй гэсэн үг. Мөн олон төрлийн шахмал түлшийг туршиж байна. Туршилтын дараа хамгийн бага утаа ялгаруулах, түлш зарцуулалт багатай нүүрс, түлшийг олох юм.

Утаагүй зуух үнийн хувьд маш боломжийн буюу 25-30 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл зах дээр энэ төрлийн зуухыг 250-300 мянган төгрөгөөр худалдаалж байна. Зуухыг аваад цааш нь зараад байгаа хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Мөн дотооддоо утаагүй зуухыг үйлдвэрлэгч, засвар үйлчилгээ эрхлэх компаниудыг бий болгох, утааны түвшинг судалдаг, шинжилдэг байгууллагуудыг байгуулах шаардлага тулгарч байгаа.  

Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй манай улсын зарим аймгийн утаа гамшгийн түвшинд очсон гэнэ. Тиймээс энэ жил Засгийн газраас аймаг бүрт 90 гаруй сая төгрөгийг зарцуулаад байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хот Улаанбаатараас дутахааргүй болсныг ярьж, гарах арга замын талаар ийнхүү ярилаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Мөрөн хотын утаа нийслэлээс дутахааргүй болсон

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан би “Утаагүй зуух”-ны лабораторитай танилцаад, харилцан санал солилцлоо. Аймгийн төвүүдийн утаа нийслэлээс дутахааргүй болсон. Тэр тусмаа манай Хөвсгөл аймгийн Мөрөн хот хүн амаараа улсдаа дөрөвт ордог. Одоогийн байдлаар Мөрөн хотод 10800 гаруй айл өрх амьдарч байна. “Цэвэр агаар сан”-гаас энэ жил эхний 200 айлд “Утаагүй зуух” олгохоор болсон. Гэтэл 10800 гаруй өрхөөс 200 өрхөд олгохоор бохирдол буурч байгаа эсэх нь мэдэгдэхгүй. Тиймээс нэг аймгийг тэр чигт нь “Утаагүй зуух”-аар хангаад, утаа хэрхэн буурах эсэхийг туршаад үзэх хэрэгтэй. Хэрвээ амжилтад хүрч байвал хамгийн их утаатай аймгуудаас эхлээд “Утаагүй зуух”-аар хангаад явах боломжтой юм. 

“Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд нийлүүлэгдэх зууханд тодорхой хэмжээний шалгуур тавьж, уг лабороториор шалгуулж байгаа бөгөөд дараах шаардлагыг хангасан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр ард иргэдэд нийлүүлж байгаа гэнэ.

Зууханд тавигдах шалгуур үзүүлэлт
•    Зуухны хүчин чадал: 3 kW-aac багагүй байх;
•    Нарийн тоосонцор: РМ2.5 хувьд 70 мг/мЖ
•    Нүүрстөрөгчийн дутуу исэл: 7 гр/ мДж хүртэлх.
•    Ашигт үйлийн коефициент: 70% дээш
•    Дотоод орчин: Гал асаах, мод нэмэх үед гэрт утаа болон үнэр гарахгүй байх
•    Битүүмжлэл сайн байх
•    Агаарын урсгал: Зууханд агаар орж ирэхээр тохируулгатай байх
•    Хийц, ашиглалтын хугацаа: Өргөхөд хөнгөн, хамгийн багадаа 5 жил ашиглах

Үйлдвэрлэгч/Нийлүүлэгчид тавигдах шаардлага
•    Зуух нь лабораторийн туршилтыг давсан байх;
•    4 долоо хоногт 6000 зуух үйлдвэрлэх хүчин чадалтай байх
•    Зуухандаа 2 жилийн баталгаат хугацаа өгөх
•    Хэрэглэгчдэд зуух ашиглалтын болон аюулгүй ажиллагааны заавар өгөх
•     Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх
“Утаагүй зуух” төсөлд дараах 15 зуух ирснээс дөрвийг нь сонгосон байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    32 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    33 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 36 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 3 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК