АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Бадений отгон хүү Хантер Байден хар тамхины хэргээс үүдэн Тэнгисийн цэргийн нөөцийн газрын гэрээт ажлаасаа халагджээ. Түүнд хийсэн цусны шинжилгээгээр кокаин илэрсэн байна. Уг шийдвэрийг тус байгууллага өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан аж. 44 настай Хантер Баден нь 2013 онд кокаин хэрэглэсэн хэрэгт холбогдож байсан удаатай бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж, Тэнгисийн зэвсэгт хүчний командлагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйгаа онцолжээ. Хантер хуульч, эдийн засагч мэргэжилтэй юм байна.