Их Британийн цагдаа нар өдөрт 36 эмэгтэй хүчингийн хэргийн хохирогч болж байгааг мэдээлэв. Сүүлийн 12 сарын дотор 13455 хүчингийн хэрэг бүртгэгдэж, өмнөх оныхоос 36 хувиар өсчээ. Хохирогчдын дотор 13-аас доош насны хөвгүүд цөөнгүй хувийг эзэлж байна. Бэлгийн хүчирхийллийн дийлэнх хувь нь далд хэлбэрээр явагддаг бөгөөд хохирогчдын зөвхөн 15 хувь нь цагдаад мэдэгддэг ажээ.