Японы Нагояад түлшинд хэмнэлттэй, хөнгөн, карбон-файбер бүтэцтэй, зорчигч тээврийн онгоцыг нийтэд танилцуулав. Японы автомашин үйлдвэрлэгч Мицубиши 88 хүний суудалтай MRJ90, 76 хүний суудалтай MRJ70, 100 суудалтай MRJ100X онгоцуудыг зохион бүтээсэн байна. Япончууд ийнхүү 40 жилийн дараа дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийэн онгоцтой болжээ. Өмнө нь 1973 онд хүрд сэнст хөдөлгүүртэй YS-11 онгоцыг бүтээсэн түүхтэй.
Онгоцуудыг ирэх оны хоёр улиралд 2500 цаг нисгэж туршаад 2017 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэх юм. Японы агаарын тээврийн компаниуд гадаадаас онгоц худалдан авдаг байсан бол одоо Хойд Америк, Европын зах зээлтэй өрсөлдөхөөр төлөвлөж байна. Ирэх 20 жилийн хугацаанд 5000 гаруй компанид онгоцоо ханган нийлүүлдэг болно гэж Мицубиши компани төлөвлөжээ. Японы гол өрсөлдөгч болох Хятад арилжааны хоёр онгоцыг худалдаанд гаргасан юм.