Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ манай улсаас мах экспортлохоор боллоо

2014-10-09
0
ЖИРГЭХ

010203ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн. Хамтран ажиллах эл зарчмын тохиролцооны хүрээнд Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүстэй хамт энэ сарын 7-8-нд Москва хотноо ажлын айлчлал хийжээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсаас ОХУ-руу экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлын хүрээнд ярилцаад тохиролцоонд хүрч чаджээ. Ингээд Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийх, Монголын талын хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж нааштайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Харин экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн уулзалтын үеэр Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С ангилалаас В ангилалд оруулах, мөн ойрын үед Монголын мах ангилах, мах нөөшлөх ба хиамны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлыг эхлүүлэх зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг тодорхой мэдээллийг багтаасан албан хүсэлтийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тохиролцсон байна. 2014 оны есдүгээр сард Монголын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан дүнгийн урьдчилсан байдлаар зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээх, хоёр үйлдвэрт шинээр зөвшөөрөл олгох асуудлаар Гаалийн холбооны улсуудтай зөвшилцөн ойрын үед эцсийн хариуг ирүүлэхээр болсон байна. Харин хянан баталгаажуулалтад тэнцээгүй үйлдвэрийн стандартыг сайжруулах зөвлөмж ирүүлж, улмаар дахин аттестатчилахаар талууд тохиролцсон байна.

Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа цаашдаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулагдах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтой гэдгийг ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан онцолсон байна. Энэ талаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцөн шийдвэрлэнэ гэдгээ ч амлажээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлуудын нэг нь Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малын эмч, байцаагч зэрэг 100 хүнийг ОХУ-д сургахад хамтран ажиллахаар болжээ. Ийнхүү хамтын ажиллагаа өргөжиж байгаа тул Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шатны хөтөлбөрийг шинэчлэн үйл ажиллагаа, хамрах хүрээг тодорхойлох зорилгоор энэ оны арваннэгдүгээр сард Оросын талын экспертийн багийг хүлээн авч хамтран ажиллах, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхэд хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд манай талаас хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашин авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийх санал тавьсныг Оросын тал зарчмын хувьд дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх албан ёсны хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна. Цаашдаа Европ, Зүүн хойд Азийн улс орнуудаас амьд мал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолж, импортлох үеийн дамжин өнгөрөх хорио цээрийн асуудлаар Оросын талтай хамтран ажиллахаар ч тогтсон байна. Хоёр улсын хөдөө аж ахуйн сайдууд ганц махны экспортыг ярилгүй Монголын цаг уурын нөхцөлд тохирсон үр тарианы шинэ сортыг үржүүлэх, нутагшуулах хамтарсан хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.9.91.75)
    IMPORT geechee malaa *****
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • 000 (202.180.218.5)
    Харин тх гарчиг нь авцалдахгүй байна
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.169.49.33)
    За тэгвэл социализмын үеийнх шиг махны хомдолд орох юм байна даа.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.120.221)
    импорт экспорт хоёрынхоо ялгааг ч мэддэггүй наасан
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • zochin (112.72.13.209)
    garchig n avcaldakhgui baina.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 0 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 5 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 59 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 34 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 31 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 42 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК